МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.2.6 дахь заалт нэмсүгэй:
7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.


2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө:

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ