МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтын шаардлагаар гэсний дараа түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар гэж нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр баталсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ