МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуульд дор дурдсан агуулгатай 21 дүгээр зүйл нэмсүгэй:

21 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ


21.1. Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй:

2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ