МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн Монгол банкнаас гэснийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран гэж өөрчилсүгэй.


2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ