МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

 

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  дор дурдсанаар өөрчлөн найруулсугай

“12.2.Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих

нөхөн олговор олгоно.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ