МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

 

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 61.1.5 дахь заалт нэмсүгэй:

“61.1.5.тээврийн хэрэгслийн өмчлөгчийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;”

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5 дахь заалтын дугаарыг “61.1.6” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ