АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 01 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 9 дэх хэсгийн "төвлөрсөн "гэснийг "улсын" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР