МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 10 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот



АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР,
АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН
ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн “аж ахуйн нэгж” гэсний өмнө “нөхөрлөл,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “25000 хүртэл“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж өөрчилсүгэй.







МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ