МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
 2011 оны 12 сарын 23 өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот
 
АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ,
БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН 
ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Засгийн газар” гэснийг “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэж өөрчилсүгэй. 
 
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
 
 
 
 
 
            МОНГОЛ УЛСЫН
            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Д.ДЭМБЭРЭЛ