МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

 

АЖ АХУЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.4-ийг “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил явуулах;” гэж өөрчлөн найруулсугай

2 дугаар зүйл. Энэ хуулийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР