МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

 

 

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.10.13 дахь заалт нэмсүгэй:

“15.10.13. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх.”

2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ