МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

 

 АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.8-ын “агуулахын” гэснийг “бүсэд” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.5, 15.4.6  дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Гаалийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН