A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дугаар 148 Улаанбаатар хот

ДҮРЭМ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Прокурорын байгууллагын тухай/

Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 2, 41 дүгээр зүйлийн 5, 44 дүгээр зүйлийн 4 дэх заалтуудыг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Прокурорын ёс зүын дүрэмийг 1 дүгээр хавсралтын, /1-р хавсралтыг Ерөнхийлөгчийн 2010 оны 268-р зарлигаар хүчингүй болгосон/ Прокурорын сахилгын дүрэмийг 2 дугаар хавсралтын, Прокурорын зэрэг дэв олгох дүрэмийг 3 дугаар хавсралтын, Прокурорын байгууллагын бэлгэдэл,, прокурорын энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Прокурорын сахилгын дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 73, Журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 212, Дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 89 дүгээр зарлигуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

Загвар, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын байгууллагын бэлгэдлийн загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 1 дүгээр, "Прокурорын байгууллагын далбааны загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 2 дугаар, "Прокурорын дүрэмт хувцасны загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам"-ыг 4 дүгээр, "Прокурорын энгэрийн тэмдэгний загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Журам батлах тухай" (Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журам) 1996 оны 26 дугаар зарлиг, "Дүрэм журам батлах тухай" 2002 оны 148 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА