Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2003 оны
125 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
СУМДЫН  ЗАСАГ ДАРГЫН ГАРГАСАН ЗАХИРАМЖИЙГ ХЯНАЖ, БҮРТГЭХ ЖУРАМ
 
 
1.1.Баянхонгор аймгийн сумдын Засаг даргын  нийтээр дагаж мөрдүүлэхээр ргаргасан захирамж болон бусад бүх шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрт нийцэж буй эсэхийг хянаж, нэгдсэн бүртгэлд бүртгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гэдэгт сумын Засаг даргын хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн салбарын болон тодорхой нутаг дэвсгэртээ дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэр /захирамж/ хамаарна.
1.3.Нийтээр дагаж мөрдүүлэх захирамж нь аймгийн Засаг даргын Тамгын газар хянуулж бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
1.4.Сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, бүртгэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс эрхлэн гүйцэтгэнэ.
           
2.Захирамжид тавигдах шаардлага
2.1.Сумын Засаг пдаргаас гаргасан нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж байгаа захирамж нь дараахь шаардлагыг  хангасан байна.
               1.Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомжид нийцсэн байх.
               2.Захирамжийн тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хууль тогтоомжийн заалтыг заавал дурьдсан байна.
           3.Захирамж нь хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг хуулбарлан давхардуулаагүй, хэл найруулга нь товч  тодорхой, монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн, “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын баримт бичиг зохион бүрдүүлэх шаардлагыг хангасан байх.
             4.Захирамж нь урьд гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож байгаа, эсхүл түүнд  нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол хүчингүйд тооцож байгаа болон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа захирамжийн нэр, огноо, дугаарыг тодорхой заасан байх.
2.2.Сумын Засаг дарга нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан захирамжийн эх хувь, эсхүл хуулбарыг ажлын 10 өдрийн дотор, бусад захирамжийн эх хувь эсхүл хуулбарыг улитрал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа хууль зүйн хэлтэст хүргүүлнэ.
           
3.Сумын Засаг даргаас гаргасан захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж дараахь арга хэмжээг авна.
       1.захирамж нь бүхэлдээ болон аль нэг хэсэг нь энэ журамд заасан шаардлагыг хангаагүй бол уг зөрчлийг арилгуулах,эсхүл хүчингүй болгуулахаар тодорхой үндэслэл тайлбар бүхий дүгнэлт гаргаж албан бичгээр хүргүүлэх.
     2.Дүгнэлтийг хүлээн авсан сумын Засаг дарга өөрийн гаргасан захирамжийн хууль зүйн үндзэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх эсхүл хүчингүй болгосон тухайгаа ажлын 10 хоногийн дотор төрийн захиргаа-хууль зүйн хэлтэст албан бичгээр мэдэгдэх.
     3.Сумын Засаг дарга нь дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл ажлын 10 өдрийн дотор Төрийн захиргаа-хууль зүйн хэлтэст албан бичгээр хариу мэдэгдэх бөгөөд Төрийн захиргаа-хууль зүйн хэлтэс нь уг хариуг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл дүгнэлтээ аймгийн Засаг даргад мэдэгдэж сумын Засаг даргаас гаргасан шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгуулахаар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.