A

A

A

Бүлэг: 1979

/Баянхонгор аймгийн ЗД-ын 2011-10-17-ны 427-р захирамжаар хүчингүй болсон/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 7 дугаар

сарын 31-ний өдөр Дугаар 172 Баянхонгор

КОМИСС ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3.2 дугаар заалтыг орон нутаг хэрэгжүүлэх, хот төлөвлөлтийг газар зохион байгуулалттай зөв зохистой хослуулан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газрын эзэмшилт ашиглалтыг сайжруулах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Баянхонгор сумын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх ашиглуулах харилцааг зохицуулах, мэргэжлийн дүгнэлт гаргах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Засаг даргын дэргэд байгуулсугай.

Комиссын дарга: Л Мандал /Байгаль орчин газрын харилцааны албаны дарга/

Гишүүд М.Хосбаяр -Чандмань ХХК-ний дарга

Г.Мандал –Стратегийн төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн

Гурав.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3.7 дугаар заалтыг үндэслэн Баянхонгор сумын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг иргэн ба аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ хийж гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахыг аймгийн Байгаль орчин газрын харилцааны алба /Л.Мандал/-нд даалгасугай.

Дөрөв.Журмын 5.2-т заагдсан газрыг мэргэжлийн комиссын дүгнэлт гаргуулан олгож байхыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Б.ЧОЙЖИЛСҮРЭН