Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2004 оны
87 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН УЛИРАЛД ХӨДӨЛГӨӨНТ МОРИН ЭРГҮҮЛ, БАЙНГЫН СУУРИН ХАРУУЛД
НУТГИЙН ИРГЭДИЙГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
 
         Ой хээрийн түймрийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн татан оролцуулах, хамтран ажиллахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
           
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг дараах хэлбэрээр татан оролцуулна.
     -Түймрийн аюултай улирлын үеэр түймэр гарах өндөр магадлалтай тодорхой хил хязгаар бүхий нутаг дэвсгэрийг иргэдэд гэрээгээр хариуцуулж, хөдөлгөөнт моин эргүүлээр ажиллуулах
  -Тухайн сумын нутагт байрлалтай гүүр, гарам, даваа зэрэг иргэдийн хөдөлгөөнийг хянах, шаардлагатай тохиолдолд хязгаарлан зогсоож болох газруудад түймрийн улирлын онцгой үед суурин байрлалтай байнгийн харуулын үүрэг гүйцэтгүүлэх
   -Иргэдэд нутаглаж байгаа газрыг нь мал бэлчих дундаж зайгаар баримжаалан тусгай хэлцлээр хариуцуулан өгч тэнд түймэр гаргах шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг авахуулах
1.2.Хөдөлгөөнт морин эргүүл байнгын суурин харуулаар /цаашид эргүүл, харуул гэх/ ажиллах иргэдийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар судалж сумын Засаг даргын зөвлөлд оруулан захирамжаар томилж, гэрээ байгуулна.
1.3.Эргүүл харуулын ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зохион байгуулж, багийн Засаг дарга нар шууд удирдан, байгаль орчны байцаагч, цагдаагийн хэрэг бүртгэгч нар хяналт тавина.
1.4.Гэрээнд оролцогч талуудын гүйцэтгэх үүрэг, хариуцах нутгийн хил, үйл ажиллагааны хэлбэр, ажиллах хугацаа, ажлын үр дүнг хэрхэн тооцох, олгох урамшууллын хэмжээ, түүнийг нэмэх, хасах үндэслэл, гэрээг цуцлэх нөхцөл зэргийг тусгасан байна.
1.5.Түймрийн улиралд эргүүл, харуулаар ажиллах хүн нэг бүрийн талаар дараах материал бүрдүүлсэн байна.
            - Анкет
            - Эргүүл, харуулаар ажиллуулахаар хийсэн гэрээ
1.6.Эргүүл харуулын талаарх дараах бүртгэл судалгааг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хөтөлнө. Үүнд:
            - Эргүүл, харуулаар томилсон тухай Сумын Засаг даргын захирамж
            - Эргүүл, харуулын нэгдсэн бүртгэл
            - Эргүүл, харуулын хүн нэг бүрийн материал
            - Эргүүлийн хариуцсан нгутгийн хил хязгаарын зураг
            - Эргүүл, харуулын ажлыг дүгнэсэн Засаг даргын зөвлөлийн хурлын сар тутмын тэмдэглэл
            - Илрүүлсэн хэрэг зөрчлийн мэдээллийн бүртгэл
            - Мэргжлийн хичээл сургалтанд хамуулсан тухай бүртгэл
1.7.Эргүүл, харуул нь зөвхөн өөрийнхариуцсан нутаг дэвсгэр, цэгт үйл ажиллагаа явуулах бөгөөд шаардлагатай үед өөр багийн нутагт нэгдсэн  журмаар татан ажиллуулж болно.
1.8.Түймрийн улиралд ажиллах эргүүл, харуулыг гэрээнд зааснаас өөр эргүүл харуулын ажилд хяналт тавьж илрүүлсэн хэрэг зөрчлийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллана.
1.9.Мэргэжлийн хяналт, байгаль орчны болон цагдаагийн байгууллага, эргүүл харуулын ажилд хяналт тавьж илрүүлсэн хэрэг  зөрчлийг хугацаанд нь шийдвэрлэж  ажиллана.
1.10.Эргүүлээр ажиллахаар гэрээ хийсэн иргэд нь тодорхой  маршрутаар хяналтын эргүүлийг гүйцэтгэнэ.
1.11.Эргүүл харуул нь заагдсан нутагт ой хээрийг түймрийн аюулаас сэргийлэхээр хяналт шалгалт хийх эрхийг  баталгаажуулж  тухайн сумын Засаг даргаас олгосон нэг загвараар хэвлэгдсэн үнэмлэхтэй  байна.
1.12.Морин эргүүл, харуулыг үүргээ гүйцэтгэх нөхцөлийг харъяалах сумын Засаг дарга хангаж,  байгаль орчны болон цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль зүй, мэргэжлийн зөвлөгөө туслалцааг үзүүлэн, холбогдох бусад  байгууллага аж ахуйн нэгжийн удирдах ажилтан бүх талаар дэмжин ажиллах үүрэгтэй.
           
Хоёр.Морин эргүүл, харуул, газар нутаг, хариуцсан иргэдийн ажил үүргийн ангилал, хэлбэр
 
2.1.Түймрийн аюултай улирлын үед тодорхой заагдсан нутаг дэвсгэрийг хариуцан иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж түймрээс сэргийлэх ажил зохиох үүрэг бүхий иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт морин эргүүл харуул гэнэ.
2.2. Морин эргүүл, харуул нь урамшуулалтай, дүйцүүлэх албаны гэсэн хоёр төрөл  байна.
2.3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдээс холбогдох байгууллагын зөвшөөрлөөр морин эргүүл, харуулын ажилд татан оролцуулж албаны хугацааг нь тооцохоор болсон иргэнийг дүйцүүлэх албаны эргүүл харуул гэнэ.
2.4.Мал бэлчих дундаж зай буюу хот айлаас 10 км-ийн эргэн тойронд ой хээрийн түймрээс сэргийлэхээр гэрээ  байгуулсан иргэнийг тухайн нутаг дэвсгэрээ түймрээс сэргийлэхээр үүрэг хүлээсэн иргэн гэж ойлгоно.
 
Гурав.Морин эргүүл, байнгын суурин харуулд ажиллах иргэнд тавигдах шаардлага:
 
3.1. 18 насанд хүрсэн тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг биеийн эрүүл мэндээр ажлын шаардлага хангах, ухаан мэдрэл бүрэн Монгол улсын иргэнийг өөрийн хүсэлт, зөвшөөрөл, холбогдох ажилтнуудын саналыг үндэслэн гэрээ байгуулж сумын Засаг дарга томилно.
3.2.Морин эргүүл харуулаар ажиллах иргэн нь төр засгийн бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулах чадвартай, зарчимч  орон нутагтаа нэр хүндтэй, үүрэг  гүйцэтгэхэд ар гэрийн боломжтой хүн байх ёстой.
 

Дөрөв. Морин эргүүл, харуулын үүрэг

4.1.Түймрийн аюултай улирлын үед өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт мал аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээс бусад зорилгоор ой хээрт зорчих, үйл ажиллагаа явуулах иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор зорчин явагчдыг шалгах.

4.2.Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд болон зорчин явагчдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа явуулах.

4.3.Ой хээрийг түймрээс хамгаалах хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрхийн актуудыг зөрчсөн тохиолдол бүрийг ажлын дэвтэрт бүртгэж тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд мэдээлж байх.                

4.4.Үүргээ гүйцэтгэсэн тухай бүр тэмдэглэлийг ажлын дэвтэрт хөтөлж хөдөлгөөнт эргүүлээр ажилласан маршрут, хугацаа зэргийг тодорхой тусган холбогдох албан тушаалтнаас ажлыг нь шалгасан үед өгөх үүрэг даалгавар ажлын үр дүнгийн тухай тэмдэглэгээг хийлгэж байх.

4.5.Түймэр гарсан үед эзэн шалтгааныг олж тогтооход туслах мэдээллийг олох талаар идэвхтэй ажиллаж холбогдох албан тушаалтанд мэдээлэх

4.6.Түймэр цурванд орсон үед манааны үүрэг гүйцэтгэж цуравнаас дахин алдахгүй байх нөхцөлийг хангах талаар санаачлагатай ажиллах.

4.7.Морин эргүүл, харуулын ажлыг гүйцэтгэж байгаа нэрийн дор бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашгийг хохироохгүй нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх.       

4.8.Хариуцсан нутагт дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны болон гамшгаас хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтай арга хэмжээнд оролцох.

Тав.Түймрийн аюултай улирлын үед нутаглаж буй газао нутгаа түймрээс сэргийлэхээр хариуцсан иргэний үүрэг

5.1. Өөрийн хот айлын эргэн тойронд 10 км-ийн радиуст ой хээрийн түймэр гаргах нөхцөл шалтгааныг таслан зогсоох үүрэг хүлээнэ. Үүний тулд:

5.2. Өөрийн хот айлын гишүүдэд ой хээрийн түймрзэс урьдчилан сэргийлэх талаар сурталчилаа хийж биеэр үлгэрлэх.

5.3. Өөрийн хот айл гишүүдийн гадагшаа явсан хөдөлгөений талаар мэдээлэлтэй байх.

5.4. Хариуцсан нутаг дэвсгэрийн хилийн дотор зорчиж буй гадны иргэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагад галын аюулгүйн хэм хэмжээг сахихыг шаардаж тэдгээрийн хөдөлгөөний талаар мэдээлэлтэй байх.

Зургаа.Морин эргүүл, харуул ,нутаг дэвсгэр хариуцсан иргэдийн эрх

Морин эргүүл харуулаар томилогдсон иргэд нь үүргээ гүйцэтгэх хугацаандаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын 3 дугаарт зааснаас бусад бүх эрхийг эдэлнэ Үүнд:

6.1. Нийгмийн хэв журам түүний дотор ой хээрийг түймрээс хамгаалах талаар тогтоосон хэм хэмжээг сахихыг бусад иргэдээс шаардах.

6.2.Гэмт халдлагаас байгаль орчин, эд хөрөн,ө өөрийн амь нас, эрүүл мэндийг хуулийн  хүрээнд хамгаалах.           

6.3.Ой хээрийн  түймэр үүсэн гарах нөхцлийг бүрдүүлсэн шалтгааныг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих.    
6.4.Ой хээрийн түймрийн аюулгүй  ажиллагааны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол бүрийг бүртгэж холбогдох  албан тушаалтанд мэдэгдэн арга  хэмжээ авахуулах.
6.5.Өөрөө илрүүлж  мэдээлсэн хэрэг зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг  холбогдох  албан тушаалтнаас шаардах эрхтэй.
 
Долоо.Морин эргүүл, харуулын үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
7.1.Эргүүл  нь дээр дурдсан эрх үүргийнхээ хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.Үүнд:
   7.1.1.Түймрийн аюулын ангиллын зэрэглэл өсч тундас хоорондын зай халдсан болон хөл хөдөлгөөн ихэссэн  үед өдөр бүр, тунадас температурын  харьцаа хэвийн хэмжээндээ байгаа үед 4, 5,10 дугаар саруудад 2 хоногт 1, бусад саруудад  долоо хоногт 2-оос цөөнгүй удаа хариуцсан нутаг дэвсгэрийн шаардлагатай  гэж үзсэн газруудад иргэдийн хөдөлгөөнд хяналт  тавьж илэрсэн зөрчлийг мэдээлж  арга хэмжээ  авахуулах.
   7.1.2.Хариуцсан нутаг дэвсгэртээ нутаглаж  буй иргэдэд  4.5.9.10 дугаар сард  болон гандуу үед нэг сард 2,  түймрийн аюултай  улирлын бусад хугацаан сард 1-ээс доошгүй удаа түймрээс сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгч   байх.
  7.1.3.Түймэр гарсан үед түүний эзэн шалтгааны талаархи мэдээллийг нутгийн иргэдийн болон өөрийн ажиллагааны үндсэн дээр олж холбогдох албан тушаалтанд туслахаар ажиллах.
    7.1.4.Гарсан түймрийг цурванд оруулсны дараа түүний цурваас түймрийг дахин алдахгүй байх нөхцөлийг хангах  арга хэмжээг өөрийн хүч бололцоогоор авах.
    7.1.5.Ой хээрийн түймэр гарсан газрын ул мөрийг цагдаагийн ажилтанг иртэл нь хамгаалах арга хэмжээг  авах.
   7.1.6.Ажлын дэврийг бүрэн хөтлөж хийсэн эргүүл, сурталчилгаа, илрүүлсэн зөрчлийг бүрэн тэмдэглэж тухай бүрд нь холбогдох ажилтанд мэдээлж арга хэмжээг авахуулж байх.
7.2.Ой хээрийн түймрийн  аюултай улиралд ажиллах байнгын пост нь эрх үүргийнхээ хүрээнд дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна.
   7.2.1.Байнгын харуул нь голын гүүр, гарам, даваа зэрэг иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай үед түүнийг хязгаарлан зогсоож болох  боломжтой газарт тогтмол байрлаж түймрийн  улиарл болон түүний завсарлагаагаар түймрийн аюулын ангиллын зэрэглэлийн тоон утга дээд хэмжээндээ хүрч цаашид энэ байдал үргэжлэх төлөв мэдрэгдэх, байгалийн дагалт баялаг ашиглахаар олноороо зорчих үед  24 цагийн туршид ээлжээр ажиллах  бөгөөд  түймрийн  улиралд  ой хээрт зорчих хязгаарлалт, ажил үйлчилгээ галын аюулгүй  ажиллагаа   явуулах бэлтгэлийг хэрхэн хангасанд хяналт тавьж зохицуулна.:
  7.2.2.Аймаг, сумын Засаг даргын захирамжаар ой хээрт зорчихыг хориглосон үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад үед ой хээрт түймрийн аюулгүй зорчих зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ.          
   7.2.3.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын харуул нэгэнт ажиллаж эхэлсэн бол түр хугацаагаар орох хур тундас хэмжээ, сэрүүсэлт зэргийг харгалзахгүйгээр уг үүргийг гүйцэтгэх хугацаа дуустал ажиллана.
 
Найм. Морин эргүүл пост нутаг хариуцсан иргэдээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт тавих үүргээ биелүүлэх баталгаа

8.1.Сум, багийн Засаг даргын шийдвэрээр ажиллаж буй харуул, нутаг дэвсгэр хариуцсан иргэд нь Ой хээрийг түймрээс хамгаалах хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 10 дугаарт заасан эрх үүргийнхээ хүрээнд үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, эд материалын хохирол хүлээсэн бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

8.2. Морин эргүүл, харуул нь гэрээнд заасан үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол, төлбөрийг тухайн Засаг даргын тамгын газар хариуцана.

Ес. Морин эргүүл, харуулыг урамшуулах

9.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасан бол морин эргүүл, харуул, нутаг дэвсгэр хариуцсан иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 13 дугаар зүйлд заасан шагнал урамшуулал олгоно.

9.2.Морин эргүүл, харуулын үйл ажиллагааг тухайн хугацаандгэрээний дагуу хийсэн ажил түүний үр дүнгээр үнэлж дүгнэнэ.

9.3.Нутгийн захиргааны байгууллагаас морин эргүүл, дэвсгэр хариуцсан иргэдийн зүтгэлийг үнэлж хуулийн хүрээнд төрөл бүрийн хөнгөлөлт тусламжинд хамруупж болно.

9.4.Эргүүл харуулын ажлын дэвтрийн хөтлөлт. түүний үр дүнгийн тухай  тодорхойлолтыг багийн Засаг дарга гаргаж, урамшуулал өгөх асуудлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч болон хэрэг бүртгэгчтэй хамт Засаг даргын зөвлөлд оруулна.

9.5.Урамшууллыг багийн Засаг даргын баталгаажуулсан өдөр, түүний үр дүнг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрбаримжаалан олгоно. Ингэхдээ үүргээ сайн гүйцэтгэсэн бол урамшууллыг тодорхой хувиар нэмж, эсрэг тохиолдолд хасч олгоно.

Арав. Морин эргүүл харуулын үүрэг гүйцэтгэж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлага

10.1.Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа иргэдтэй  холбоотой гомдол, саналыг энэхүү журам болон зохих хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагууд шалгаж шийдвэрлэнэ.

10.2.Морин эргүүл, харуул нь гэрээгээр заагдсан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн,  эрхээ хэтрүүлсэн, дутхгдхл доголдол гаргасан бол бусад иргэдийн хүсэлт, баг, сумын Засаг дарга түүний тамгын газрын дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, хэрэг бүртгэгчийн саналаар гэрээг цуцлан ажлаас өөрчилж болно.

10.3.Морин эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж буй иргэн Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчвөл хууль тогтоогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

Морин эргүүлийн хариуцах нутгийн байгаль цаг уурын суурь нөхцөлүүд 

 

 

 

 

 

 

 

 

Морин эргүүлийн овог нэр

Түймэр гарч байсан

Тухайн сарын цаг уурын байдал

Тухайн нутгийн айл өрхийн тоо

Тухайн нутагт эрхэлж буй АА-н үйл ажиллагааны төрөл

Том хот суурингаас 50 км-ийн дотор оршдог

Агнах загасчлах мод бэлтгэх боломжтой

Төв зам дайрдаг

Гантай

Гандуу

Хэвийн

10 хүртэл

11-20

20-оос доош

Ойн дагалт баялгын ашиглалт

Мод бэлтгэл

Газар тариалан

Геологи хайгуул

Хадлан бэлтгэл

Алт олборлолт

Оноо

20

20

10

0

10

5

0

20

10

5

10

10

10

20

15

5

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 

Суурь оноо 101-ээс дээш бол ажлын үр дүнгийн оноонд                               50

                      51-100 оноотой бол                                                                 25

                      50 хүртэл оноотой бол                                                           0-г нэмнэ                  

 

 

 

 

Шалгагдсан иргэд

Сурталчилгаанд хамрагдсан иргэд

Илрүүлсэн зөрчил

Мэдээлж шийдвэрлүүлсэн зөрчил

Үүрэг даалгаврын биелэлт

Эргүүл хийсэн өдөр

Гарсан түймрийн тоо

Түймрийг мэдээлсэн байдал

Эзэн шалтгааныг олох

Цурвын манаанд ажилласан

Гал түймрийн үүсэлтийг таслан зогсоосон

Эргүүл хийх ёстой нийт өдөр

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

Тоо

Оноо

1

1

1

1

1

5

1

10

-10

1

10

1

3

1

-50

 

 

1

10

-10

1

10

-20

 

30

 

 

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

 

 

Ажлын үр дүнгээр оноо өгөх журам

-       Шалгаж бүртгэсэн хүн тутамд – 1                                                                   - Эргүүл хийсэн удаа бүрд – 3    

-       Сурталчилгаа хийсэн хүн тутамд – 1                                                             - Өгсөн үүрэг даалгаврын биелэлт бүрд – 10   

-       Илрүүлсэн зөрчил бүрт – 5                                                                            - Эсрэг тохиолдолд -10

-       Зөрчлийг мэдээлж шийдвэрлүүлсэн удаа бүрд – 10                                      - Гарсан түймрийг 3 цагийн дотор мэдээлбэл – 10  

-       3-5 цагийн дотор бол оноогүй

-       5 цагаас хэтэрсэн цаг тутамд – 10 оноо

-       Түймрийн эзэн шалтгааныг тогтооход санаачлагатай ажиллсан тохиолдол бүрт – 10

-       Эсрэг тохиолдолд – удаа бүрт -10

-       Цурвын хариуул санааг сайн гүйцэтгэсэн удаа бүрт – 10

-       Эсрэг тохиолдолд -20

Шаардлагатай үед 10 өдөр эргүүл хийгээгүй бол ажлын үр дүнгийн нийт онооноос 100 оноог хасна.

Ажлыг дүгнэхдээ онооны нийлбэр нь 200-аас багагүй бол үүргээ хэвийн гүйцэтгэж байна гэж үзнэ.