Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2004 оны 
 87 дугаар захирамжийн хавсралт
 
 
ТҮЙМРИЙН АЮУЛТАЙ УЛИРЛЫН ҮЕД ОЙ ХЭЭРТ ЗОРЧИХ ИРГЭДЭД 
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
Ой хээрийн түймрийн аюулгүй ажиллах зөвшөөрөл нь түймрийн улиралд түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагаа явуулахаар хөдөө хээрт зорчих иргэдийн хөдөлгөөнийг журамлах, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой зааварчлага өгч, хэрэгжилтийг хангаж байгаад хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
 
Хоёр.Зөвшөөрөл олгох нөхцөл
2.1.Түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой хээрт зорчихыг хориглоогүй үед байгалийн аливаа баялгийг ашиглах эрхийн бичиг, иргэдийн аялал, зугаалга хийх хүсэлтийг үндэслэн сумын Засаг даргын тамгын газрын дарга, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарын зөвшөөрлийг олгоно.
2.2.Иргэдэд зөвшөөрлийг 7 хүртэл хоногийн хугацаагаар хөдөө хээрт зорчих тохиолдол бүрт олгоно.
2.3.Сараас дээш хоногоор хөдөө хээрт тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай үед зөвхөн дараачийн долоо хоногийг урьдчилан долоо хоногийн хугацаатай  2 зөвшөөрлийг хүн бүрт олгож галын аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэг өгч болно. Энэ тохиолдолд хэсгийг ахалж яваа хүн бусаддаа өглөө бүр галын аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн байна.
2.4.Үйлчлэх хугацаа нь дууссан болон байршил ба үйл ажиллагааны чиглэл өөрчлөлгдсөн тохиолдол бүрт зөвшөөрлийг дахин шинээр авна.
2.5.Ой хээрт зорчихыг хориглосон үед өөрөө явагч техник хэрэгсэл, хээрийн гал тогоо, гагнуурын болон шатахуун, тээх, хадгалах, цэнэглэх төхөөрөмжийнхөө галын аюулгүй байдлыг шалгуулж батлагаажуулсан зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгж, иргэд энэхүү зөвшөөрлөөр холбогдох ажилтнуудын байнгын хяналтын дор үйл  ажиллагаагаа явуулж болно.
Зөвшөөрлийг олгохдоо хэнд, хэднээс, хэдэнд хаана ямар зорилгоор хэд хоног зорчих зөвшөөрөл олгосон тухай тодорхой бичиж сэрэмжлүүлэгтэй танилцуулан дэвтэртээ бүртгэж гарын үсгийг зуруулна.
2.6.Хууль зүй дотоод хэргийн сайдын 2001 оны 226 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу 250 төгрөгийн хураамжийг зөвшөөрөл авсан иргэн бүрээс авна.
                       
Гурав. Зөвшөөрлийн шаардлагыг зөрчсөн үед авах арга хэмжээ
3.1 Зөвшөөрлийн шаардлагыг байршил, хугацаа, үйл ажиллагааны хувьд зөрчсөн тохиолдолд уг зөвшөөрлийг олгох эрхтэй албан тушаалтнууд болон байгаль орчны хяналтын байцаагч, хэрэг бүртгэгч, морин эргүүлүүд зөвшөөрлийг цуцлах эрхтэй.
3.2.Зөвшөөрлийг цуцлах болсон зөрчлийн шинж байдлаас шалтгаалан хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтнууд зохих арга хэмжээ авна.
3.3.Зөвшөөрөл олгох болон цуцлахтай холбогдсон маргааныг сумын Зсаг дарга эцэслэн шийдвэрлэнэ.
           
Дөрөв.Зөвшөөрлийн хуудасны тооцоо хийх
4.1.Гамшгаас хамгаалах штаб зөвшөөрлийн хуудсыг хариуцан хэвлүүлж дугаарлан санхүүгийн тэмдэг дарж сумдад хүргүүлнэ.
4.2.Зөвшөөрлийн хураамжийн орлогын 20 хувийг сумын орлогод үлдээн бусадыг нь аймгийн гамшгаас хамгаалах штабын дансаар дамжуулын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээнд зарцуулна.
4.3.Зөвшөөрлийн хуудасны тараалт түүний орлого, зарцуулалтын талаар аймгийн Гамшгаас хамгаалах штабын тайланд тодорхой тусгана.