Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2004 оны 
 87 дугаар захирамжийн хавсралт
 
“ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
Уралдааны зорилго
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах ажлыг цаг алдалгүй зохион байгуулахад нутгийн захиргааны багууллагын хүчийг үр дүнтэй чиглүүлэхэд оршино.
                                   
НЭГ.Үндсэн үзүүлэлтүүд
1.Ой хээрийг түймрээс хамгаалах тухай сумын төлөвлөгөөг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хууль зүйн дагуу шийдэж зориулалтаар нь зүй зохистой зарцуулсан байх /1-10/ оноо
2.Ой хээрийг түймрээс хамгаалах төлөвлөгөөнд ажил хариуцсан ажилтны сонсголыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хариуцсан ажлыг тодорхой түвшинд  гаргах  /1-10/ оноо
3.Сумын хэмжээнд ой хээрийн түймэр гарах өндөр магадлалтай тодорхой хил хязаар бүхий газар нутгийг морин эргүүлийн сүлжээнд хуваарилан хариуцуулж тэдгээрийн ажлыг үр дүнгээр нь дүгнэн урамшуулах арга механизмыг бий болгон хэрэгжүүлсэн байх /1-10/ оноо
4.Сумын нутаг дэвсгэрт түймрийн аюултай улиралд мал аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээс бусад зорилгоор ой хээрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, морин эргүүлийн түвшинд  тодорхой хэмжээгээр хяналт тавин бүртгэлжүүлж тодорхой үр дүнд хүрсэн байх. /1-10/ оноо
5.Ой хээрийн түймэрт өртөж болох газар байрлаж буй аж ахуйн нэгж иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн байшин, хадсан өвс зэргийг ямар нэгэн хэлбэр, аргаар хийсэн хамгаалалтын зурвастай болгох, түүнийг сэргээн засварлах ажлыг зохион  байгуулж үр дүнд хүрсэн байх /1-10/  оноо
6.Багийн Засаг дарга нараас хөдөөгийн хот айлтай нутаглаж буй газартаа мал бэлчих дундаж зайн дотор ой хээрийн түймрээс сэргийлэхээр тодорхой хариуцлага хүлээх хэлцлийг цаг хугацаанд нь хийж үр дүнг нь тооцон ажилласан байх /1-10/ оноо
7.Хөрш сумдтай ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх илрүүлж унтраах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хугацаатай гэрээтэй  ажиллаж үр дүнд хүрсэн байх  /1-10/ оноо
8.Ой хээрийн түймэр унтраах  дайчилгааг хийх бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангаж зохих журмын дагуу дайчилгааг явуулах талаар сургалт явуулсан байх ба шаардлагатай үед явуулсан дайчилгаа нь үр дүнд  хүрсэн байх /1-10/ оноо
9.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг үр дүнтэй хэлбэрээр сумын газар нутаг, түймрийн улирлын хугацааг жигд хамран явуулж үр дүнд хүрсэн байх /1-10/ оноо
           
Хоёр. Нэмэгдэл үзүүлэлт
1.Ой хээрийн түймэр гарсан тухай бүр мэдээлж байсан бол 5 оноо, үгүй бол -5 оноо
2.Түймрийн эзэн шалтгааныг тогтоох талаар сумаас тодорхой арга хэмжээ авч мэдээлэл өгсөн болон илрүүлэх ажилд бодитой туслалцаа үзүүлсэн бол 5 оноо үгүй бол -5 оноо
Түймэр гараагүй суманд дээрхи үзүүлэлтийн 10 оноог шууд өгнө.
 
Гурав. Харгалзах үзүүлэлт ба хасагдах оноо
1.Гарсан түймрийг цуравнаас алдсан бол -5 оноо
2.Гарсан түймрийн дундаж талбай 200 га-аас бага бол -2 оноо
3.Гарсан түймрийн дундаж талбай 201-1500 га бол -20 оноо
4.Гарсан түймрийн дундаж талбай 1501-ээс дээш бол -30 оноо
5.Өөр аймаг сумын нутаг руу түймэр алдсан бол -50 оноо
6.ГХБ-аас гал сөнөөгч нарыг шаардлагатай нөхцөлд дуудаагүй болон хугацаа хожимдуулж дуудсан бол -50 оноо
 
Дөрөв.Дүгнэх журам
Сумдыг болзлын дагуу авсан онооны дарааллаар байр эзлүүлэх бөгөөд нэгдүгээр байр эзлэх сум 60-аас дээш оноо авсан байх шаардлагатай.
Ой хээрийн түймэр гарч тархах байгалийн нөхцөлөөр Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат сумдыг 1 дүгээр бүсэд оруулж 1.0, Баян-Агт, Орхон, Бүрэгхангай, Булган, Хишиг-Өндөр, Сайхан, Могод, Баяннуур сумдыг 2 дугаар бүсэд оруулж 0.8, мөн тухайн жилийн түймрийн улирлын цаг уурын нөхцөлийг илэрхийлэх гантай бол 1.5, хэвийн бол 1.0 гэсэн итгэлцүүрээр авсан нийт оноонуудыг үржүүлнэ.
Болзлын нийт үзүүлэлтийг жигд биелүүлж 60-аас дээш оноо авсан 1 сумыг нэгдүгээр байрт шалгаруулж 200.0000 төгрөг, 50-аас дээш оноо авсан 1 сумыг хоёрдугаар байрт шалгаруулж 150.000 төгрөг тус бүр дурсгалын гэрчилгээгээр шагнана.
1,2 дугаар байр эзэлсэн сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Байгаль орчны байцаагч нарыг 1 сарын үндсэн цалингаар шагнана.
Уралдааны болзлын биелэлтийг хагас бүтэн жилээр Гамшгаас хамгаалах штаб, шалгаж жилийн эцсээр дүгнэнэ.