Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2008 оны
342 дугаар захирамжийн хавсралт
 
 
“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ХХК-ИЙН БУЛГАН АЙМГИЙН
САЛБАРЫН ДАМЖУУЛАХ  СҮЛЖЭЭНИЙ  ТАРХАЛТ
 
 
1. Баруун  чиглэлийн  75 км агаарын шугам:
Сайхан-Баян-Агтын шугам нь Сайхан сумын холбооноос Баян-Агт сумын чиглэлд Цохион дөрөлжөөр даван Сайхан-Овоогийн уурхайн урдуур өнгөрч Хануйн голын гүүрээр  дамжин  Баян-Агт сумын  Холбоо хүртэл
 
 75 км агаарын шугам
                    
2. Хойд чиглэлийн  108 км агаарын шугам: 
Булган-Бугат чиглэлийн агаарын шугам нь Булган сумын 3-ын В хорооны арын анкераас  Зүүн түрүүний гол, Зоон даваа, Нарангийн гол Тарвагатайн даваагаар даван Бугат сумын  Холбоо хүртэл
 
42 км агаарын шугам
 
Бугат-Ингэтийн шугам нь Бугат сумын Холбооноос гарч Хужирын гол уруудан Бухын голоор гарч Тариан талбай  дундуур уруудан Сэлэнгэ сумын Холбоо хүртэл
 66 км агаарын шугам
 
3. Урьд чиглэлийн 82 км  агаарын шугам
Булган-Орхон чиглэлийн агаарын шугам нь Булган сумын Холбооноос сувагчлалаар Наадмын талбайн арын анкераас Шинэ хорооны урд хэсэг, Хорих ангийн зүүн тал, Өндөр хөтөл, Хайлаастайн жалга,  Орхон голоор гарч голын урд талаар Үтрэмийн араар гараад ч эргэж Орхон сум руу гол гарч Орхон сумын Холбоо хүртэл
22 км агаарын шугам
 
Булган-Бүрэгхангайн агаарын шугам нь Булган сумаас Булган–Орхон чиглэлийн агаарын шугмаас салаалан Орхон гол, Шувуутын голыг өгсч  Бүрэгхангай сумын  арын даваагаар давж сумын Холбоо хүртэл
 
 60 км агаарын шугам
 
4. Урьд чиглэлийн 160 км газрын хот хоорондын  шилэн кабель:
 
Дашинчилэн сумын 106 дугаар  Радио релейны  станцаас Хар бухын гүүрээр гарч Хишиг-Өндөр  сумын Холбоо хүртэл
80 км  шилэн кабель
 
Хишиг- Өндөр сумаас Ар булагын даваагаар  давж  Орхон сум  хүртэл
 
60 км газрын кабель
 
Орхон сумаас Булган чиглэлд Хайлаастай жалгаар өгсөж Булган сумын Холбоо хүртэл
 20 км газрын кабель
 
5. Баруун чиглэлийн 169 км агаарын болон газрын  хот хоорондын шилэн кабель:
Газрын албаны дээд талын агаарын анкераар Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн  урдуур гарч  Ус цаг уур орчны шинжилгээний төвийн араар буриадын хорооны амаар цааш Самбартай дөрөлж, Чачиртын гүүр, Түлүүгийн даваа, Мэргэн хөтөл, Дондогийн булагийн ар, Шантын гол, Бугатай хошуу, Уньтын төв, Аваарын тохой, Сэлэнгийн гүүр, Гуртын хөтөл, Хутаг- Өндөр сумын  Холбоо хүртэл
132 км агаарын шилэн кабель
 
Булган –Уньт хоорондох шилэн кабель нь  Булганаас 57 км-ээс салж Сайхан сумын  холбоо хүртэл
37 км газар болон агаарын шилэн кабель
 
6. Хойд чиглэлийн Булган 162 дугаар  радио релейны станц хүртэл   6156 метр газрын  хот хоорондын шилэн кабель
М 58 худагнаас зүүн гар тийш  эргэн авто зам хөндлөн гарч Үйлдвэрчний зөвлөлийн хашааны баруун өнцгөөр хойш эргэн Өнө мандал дэлгүүрийн чигт авто замын зүүн талаар хойд 3-ын В хорооны урд нүүрээр зүүн тийш эргэн 3-ын В, Г хоррны дундуур өгсөөд Зүүн түрүүний голын наад захаас агаарын анкераар гол нэвт гарч Барилгын хорооны баруун талаар өгсөөд Даш мэргэний амаар хөндлөн гарч  уулын хяраар явсаар байгаад Даш мэргэний овооны баруун талаар радио релейны станц  хүртэл 
 
6156 м етр буюу 6.156 км  газрын кабель.
Бүгд - 600.156 км дамжуулах сүлжээтэй .