Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн Засаг даргын 

132 дугаар захирамжийн хавсралт


АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ 



Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь аймаг хооронд болон аймгийн нутаг дэвсгэрт зорчигч шуудан тээвэр, сум хотын дотор болон сум хот орчимд суудлын автомашинаар нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх /цаашид орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гэх/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2.Энэ журамд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хуулийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж болно.
3.Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээг сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс хяналт тавьж, Тээврийн алба мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
4.Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид тээвэрлэгч гэнэ/ нь авто тээврийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу тээвэрлэлтийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.


Хоёр. Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага.
1.Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэд Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS 4598:98 нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ тодорхойлолт, ангилал, ерөнхий шаардлага MNS 5012:2001 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
2. Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үйлчлэх чиглэл, маршрут замналыг сумын Засаг дарга тогтооно.
3. Нийтийн такси үйлчилгээнд оролцогчид нь Нийтийн такси үйлчилгээ Ангилал ба тодорхойлолт, Ерөнхий шаардлага MNS 5122:2002 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
4. Хотын доторх нийтийн таксийн үйлчилгээ нь хот /сум/-ын Засаг даргын захирамжаар тогтоосон тусгай зогсоол талбайгаас буюу дуудлагаар үйлчилнэ.
5. Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгж, иргэдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай Монгол улсын хуулийн дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсийн гаргасан дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга “Тусгай зөвшөөрөл” олгоно.
6. Тээвэрлэгч нь “Автотээврийн тухай” Монгол улсын хуулийн 10.2.2-т заасан шаардлагыг бүрэн хангаж тээвэрлэлтэд оролцох ба батлагдсан загварын замын хуудас хэрэглэнэ.


Гурав. Тээвэрлэлтийн үнэ
1. Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөх үнэ тарифийг авто тээюрийн тухай хуулийн 12.1 дэх заалтыг үндэслэн гэрээгээр тохирно.