Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2004
­­­­­оны 01 сарын 13-ны өдрийн
07 тоот захирамжийн
хавсралт
 
МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД ХУДАЛДАН БОРЛУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ТҮҮНД ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1     Аймгийн төв, хот суурийн газрын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, хот тохижилт, ариун цэвэр эрүүл ахуйн талаар тавигдаж байгаа шаардлагыг үндэслэн мал амьтны гаралтай боловсруулаагүй ариутгал, халдваргүйтгэл хийгээгүй, түүхий эдийг аймаг, хот дотор худалдаалах, хадгалах, тээвэрлэхийг хориглох асуудлыг энэхүү журмаар шийдвэрлэнэ.
1.2     Түүхий эд бэлтгэх, худалдаалах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд  аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй мал эмнэлгийн болон хяналтын байгууллагууд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3     Мал эмнэлэг, эрүүл мэндийн болон бусад холбогдох Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэхүү журмын биелэлтэнд хяналт тавих, албадан сахиулах асуудлыг хариуцна.
                 
   Хоёр.Түүхий эд хүлээн авах хадгалах, тээвэрлэхэд
                            тавих мал эмнэлэг, ариун цэврийн  шаардлага
2.1 Түүхий эд нь халдварт өвчнөөр тайван бүс нутгаас бэлтгэгдсэн, тухай орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын гэрчилгээ, гарал үүслийн бичигтэй байна.
2.2 Түүхий эдийг зөвхөн захирамжаар зөвшөөрөгдсөн цэгт хүлээн авах ба бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын талбай агуулахтай байна.
2.3 Түүхий эд хүлээн авах талбай нь цардмал, хадгалах агуулах нь ердийн болон механик салхивчийн систем, гэрэлтүүлэгтэй түүхий эдийг төрөлжүүлэн хураах вандан тавиуртай байна.
2.4   Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр хадгалалт, тээвэрлэлтийн явцад чанараа алдаагүй улсын стандартын нөхцөл ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан түүхий эдийг хүлээн авна.
            2.5  Хураасан арьс, шир, боож багласан ноос ноолуур нь агуулахын хананаас болон хураалт бүрийн хооронд 0.6-1.0 метрээс доошгүй зайтай байрласан байхын зэрэгцээ дээж авах ариутгал халдваргүйтгэл, үзлэг шинжилгээ хийх нөхцлийг бүрэн хангасан байна.
2.6 Түүхий эд хүлээн авч буй агуулах талбайд дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд 2 сард нэг удаа эрх бүхий мал эмнэлгийн лабориториос олгосон гэрчилгээ ариутгал халдваргүйтгэл хийнэ.
            2.7 Түүхий эдийн зах нь мэргэшсэн шинжлэгч их эмч, лаборитори ажиллуулж, асколын шинжилгээ ариутгал халдваргүйтгэл хийлгэж захын мал эмнэлгийн лабориториос олгосон гэрчилгээ ариутгал халдваргүйтгэлийн бичигтэй, зориулалтын тээврийн хэрэгсэлд ачсан түүхий эдийг бусад улс хот аймагт тээвэрлэх зөвшөөрлийг мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч эрх олгоно.
Гурав. Түүхий эдийн захын захиргааны үүрэг
 
3.1 Түүхий эдийн захын бүх барилга байгууламж Монгол улсын түүхий эдийн төрөлжсөн захын үйлчилгээ ерөнхий шаардлага MNS5245-2003 стандартыг хангаж, аймгийн мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргуулна.
            3.2 Лабориторийн шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй түүхий эдийг захын хашаанаас гаргахгүй байх, түүхий эд хүлээн авах, хадгалах агуулах, талбайд өдөр бүр механик цэвэрлэгээ хийлгэж байх.
3.3 Стандартанд тэнцэхгүй болон халдварт өвчний сэжигтэй түүхий эдийг устгах устгалын цэг ариутгал халдваргүйтгэл хийх байрыг зураг төслийн дагуу байгуулах.
3.4 Түүхий эдийн захын үйл ажиллагаатай холбогдсон  улсын байцаагчийн шаардлагыг тухай бүрд нь биелүүлж ажиллах.
 
Дөрөв. Түүхий эдийн захын малын мал эмнэлэг,
Улсын байцаагчийн үүрэг
 
4.1 Мал эмнэлгийн лаборитори нь асколын шинжилгээг тогтмол хийж түүхий эд хадгалах талбай, агуулахын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангуулах.
4.2 Түүхий эдийг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдан борлуулж буй эсэхэд хяналт тавих.
4.3 Түүхий эд нь халдваргүйтгэл, лабориторийн шинжилгээнд бүрэн хамрагдаж буй эсэхэд хяналт тавьж захын лабориториас түүхий эд бусад бүтээгдэхүүнд олгосон мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулна.
 
Хариуцлага
            Энэхүү журмыг зөрчигчдөд Монгол Улсын Малын Удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.