Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
   1.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
     2.Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан,  эсвэл  гоц авьяастай  ажилтанд  ур  чадварын  нэмэгдэл олгоно.
     З.Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.
     4.Ур  чадварын  нэмэгдлийг  олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх,  бууруулах,  хасах  асуудлыг энэ журмын 2; 8-д  заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
     5.Ур  чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын  цалингаас  тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
     6.Ур  чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн  үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.
     7.Ур  чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд  хэмжээ  нь  тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)             
     8.Ур  чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв  байгууллага баталж мөрдүүлнэ.
     9.Энэ  журмыг бэлтгэл ажлыг  хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.
 
 
----OOO----