Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
      1.Төрийн  үйлчилгээний   албаны  албан  хаагчийн   ажил гүйцэтгэх чадвар,   мэргэшлийн   түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн  зэргийн нэмэгдлийг  олгоход  энэ  нийтлэг  журмыг баримтална.
     2.Энэ  журмыг  үндэслэн  төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн  зэрэг,  зэргийн нэмэгдэл  олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн  захиргааны  төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн  яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн  албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг  тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
     З.Мэргэшлийн  зэргийн  сарын нэмэгдлийн доод   хэмжээг  төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:
Мэргэшлийн зэрэг
Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
I
15
П
10
Ш
5
 
     4.Төрийн үйлчилгээний  албаны  албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
     5.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид  мэргэшлийн зэргийн нэмэгдлийг  зөвхөн  тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
      6.Мэргэшлийн  зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь  тухайн байгууллагын  нийт  цалингийн  сангийн  З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)             
     7.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан  олгохгүй.
     8.Энэ  журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995  оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.
 
----OOO----