Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2008 оны 
150 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛАХ ИРГЭН,
БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
 
 
200 . . оны . . дугаар
сарын  . .   -ны өдөр.                                                                                                   Дугаар . . .                                                                                                                _____________.
 
 
 
Нэг:  Нийтлэг үндэслэл.
 
1.1.Энэхүү гэрээний зорилго нь: Сумын Засаг даргаас  ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжтэй  харилцан тохиролцсоны үндсэн  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажил гүйцэтгэх  гэрээг  байгуулах, хэрэгжүүлэх, дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ гэрээний эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын иргэний хуулийн 343-346, 350-353, 355-р зүйлийн заалтууд  байна.
 
Хоёр:  Гэрээ байгуулагч талууд.
 
Нэг талаас:  /Захиалагч/__________________  сумын Засаг дарга, ___________ тоот иргэний үнэмлэх,  __________________ регистрийн дугаартай __________________ овогтой  ____________________ 
 
Нөгөө талаас:  /Гүйцэтгэгч/ иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний регистрийн дугаар, _____________  _____________________________ хаягт оршин суух _______________________________
                                                                                                              /эцгийн нэр, нэр/
 ___________________ нар  харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг байгуулав.
 
 
Гурав:  Захиалагчийн эрх,  үүрэг.
 
3.1.Хог хаягдлын үйлчилгээний сантай байна.
3.2.Айл өрхөөс тогтмол хугацаанд хогийг  байнга цуглуулах, өөрийн орлогын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох,
3.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, өмчлөлийн барилгаа барих, буулгах, засварлах тохиолдолд гарах хог хаягдлыг хаях талаар урьдчилан гэрээ байгуулан зохих төлбөрийг төлсний дараа хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.
3.4.Төв суурин газар болон түүний ойролцоо зохих зөвшөөрөлгүй хаясан хог хаягдлыг зайлуулж, тээвэрлэх, хөрсийг цэвэршүүлэх, буруутай этгээдийг  тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх, эзэн нь тогтоогдохгүй хогийг сумын хог хаягдлын үйлчилгээний сангаас зардлыг гаргаж санхүүжүүлэх,
3.5.Гэрээний биелэлтийг харгалзан тухайн байгууллагын гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээг санхүүжүүлнэ,
3.6.Хог хаягдлын төлбөрийг тухайн үеийн зах зээлийн үнэд тохируулан аймаг, сумын ИТХ тогтоон шинэчилж байх,
3.7. Сумын хог хаягдлын үйлчилгээний сангаас цалин, шатах тослох материалын үнэ, сэлбэг авах төлбөрийг нь тооцож гаргаж өгөх,
3.8. Төвлөрсөн  хогийн  цэгийн хязгаарыг тогтоон, хамгаалалтын хашаатай болгох, бүртгэгч сахиултай болгож, цалинг сангаас гаргах,
3.9. Хоргүйжүүлэх,   аюулүй болгох, саармагжуулах зардлыг жилийн төсөвт тусгах,
3.10. Ажилтнуудын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллыг сахиулах, 
 
Дөрөв:   Гүйцэтгэгчийн эрх, үүрэг.
 
4.1. Сумын хог хаягдлын үйлчилгээний сангийн орлогоор үйл ажиллагаагаа явуулах, захиран зарцуулах,
4.2. Айл өрхөөс гарч буй ахуйн хогийг тогтмол цагт цуглуулах, мөн барилга барих, буулгах, засварлах тохиолдолд гарах иргэн, аж ахуйн нэгжийн хог хаягдлын үнийг төлүүлсэний дараа тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх,
4.3. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, үйл ажиллагааг бүртгэлжүүлэх /хог зөөвөрлөлтийг хянах механизмтай болох/,
4.4. Хог хаягдлыг тээвэрлэх, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан битүүмжилсэн зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх
 
Тав:   Гэрээнээс үүсэх хариуцлага.
 
5.1. Ажлын талбайд технологийн зөрчил гаргахгүй байх, зөрчилтэй холбоотой бий болсон хохиролыг  буруутай этгээд хариуцна,
5.2. Хог хаягдал цуглуулах, эрх аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эдгээр үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
5.3. Энэ гэрээнээс үүссэн маргааныг талууд шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
 
Зургаа:  Бусад зүйл
 
6.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно.
5.2. Гэрээний хугацаа талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн __-н жил байна.
5.3. Тухайн үед гэрээнд тусгагдаагүй боловч нэмж оруулах, гэрээнд өөрчлөлт хийх шаардлагатай тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ. 
5.4. Энэхүү гэрээ нь хугацаа дууссан, эсхүл Иргэний хуулийн 355-р зүйл  болон хуульд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно.
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
   ___________________  СУМЫН ЗАСАГ :                                                                                                                                                                 ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
 ДАРГА _____________  /                              /                                                                                                                                                    ________________  /                             /