Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2003 оны 
                                                                    80 дугаар захирамжийн хавсралт
 
 

ОТГОНТЭНГЭРИЙН ХАЛУУН РАШААНЫ ОРДЫН ХАМГААЛАЛТЫН БОЛОН

ЭРҮҮЛ АХУЙН БҮСЭД МӨРДӨХ ДЭГЛЭМ

 
 
1.Отгонтэнгэрийн халуун рашааны ордыг хамгаалах энэхүү дэглэмийг хэрэгжүүлэх үүргийг рашааны ордыг ашиглаж байгаа эрх бүхий байгууллага, Отгонтэнгэр рашаан сувиллын захиргаа болон Отгонтэнгэрийн  тусгай хамгаалалттай газрын захиргаа хамтран зохион байгуулна.
 
2. Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн хил заагийг мэдэгдэхүйцээр тэмдэглэсэн анхааруулах санамжууд бүхий самбарууд босгосон байна.
 
3. Хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 
          А. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй рашаан ашиглаж үйлчилгээ явуулах, рашаанаас бусад баялаг ашиглах
 
          Б. Сувиллын үйл ажиллагаанд холбогдолгүй барилга байгууламж, хашаа, хороо барих, айл буулгах, мал бэлчээрлүүлэх
 
          В. Хог хаягдал хаях, асгах, нефтийн бүтээгдэхүүн асгах, ил задгай хадгалах
 
          Г. Аялал зугаалга хийж ил задгай гал түлэх, амрагч болон жуулчдыг зөвшөөрөгдөөгүй цэгт буулгах
 
         Д. Газрын хөрс гэмтээх, асга хадыг хөдөлгөх, хадлан хадах, цэцэг ногоо түүх
 
         Е. Ан амьтан, хорхой шавьжийг үргээх, алах, орон байрыг нь хөндөх
 
4. Эрүүл ахуйн бүсэд дараахи үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 
         А. Мөнгө болон бусад металл, хог болох зүйлийг рашаан усанд хаях, бохир аяга, саваар хутгах, гар нүүрээ угаах
 
         Б. Тогтоосон цэгээс бусад газарт юм угаах, рашаанд орохдоо саван хэрэглэх, хувцсаа угаах
 
         В. Ил задгай бие засах, бохир ус асгах, хог хаягдал хаях, морийг зориулсан уяанаас бусад газар уях
 
         Г. Хөрс, асга хадыг гэмтээх, машин мотоциклоор замгүй газраар зорчих
 
         Д. Рашааны ундарга, шуудуу, трубаг оролдох, замаг, чулуу, элсийг авах
 
         Е. Могой болон бусад амьтдыг үргээх, алах, нүхийг нь оролдох, цэцэг ногоо түүх
 
5.Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр рашааны дээжид шинжилгээ хийж хамгаалалтын байдлыг шалган "Рашааны эх булгийн паспорт"-д тэмдэглэнэ.