Хэвлэх DOC Татаж авах
      Аймгийн Засаг даргын 2007 оны 
94 дүгээр захирамжийн хавсралт
 
 

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТОЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ

АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

 
Нэг: Ерөнхий зүйл
Монгол Улсын "Автозамын тухай" хуулийн 21,1 6,1,4.-т заасны дагуу орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харъяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр цаашид төлбөр гэх авахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Төлбөр хураах зарчим
1.Орон нутгийн чанартай автозам, замын байгууламж ашигласны төлбөрийг орон нутгийн замын санд төвлөрүүлэх ажлыг аймгийн Тээврийн алба зохион байгуулна.
2.Орон нутгийн Автозамаар орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгслээс нэг удаагийн төлбөр авах цэгийг төлбөртэй авто зам, замын байгууламжийн орох болон гарах хэсгүүдэд байрлуулна.
3.Төлбөртэй авто замын орох хэсгийн төлбөр авах цэгт тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авч тасалбар олгох бөгөөд тасалбарыг гарах хэсгийн төлбөр авах цэгт шалгана. Хэрэв тасалбарыг үрэгдүүлсэн эсхүл орох хэсгийн төлбөр хураах цэгээр дайраагүй тохиолдолд төлбөрийг гарах хэсгийн төлбөр хураах цэгт хураана.
4.Төлбөрийн хэмжээг тээврийн хэрэгслийн ангилал, даацыг харгалзан инфляцийн түвшинтэй уялдуулан аймгийн Засаг дарга тогтооно.
5. Төлбөр авах ажиллагаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд учруулахааргүй байхаар зохион байгуулагдсан байна.
6. Төлбөр авах тасалбар нь "Улсын чанартай автозамаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах" тасалбарын загвартай адил байна.
 
Гурав. Бусад зүйл
1.Төлбөр хураах цэг нь шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
2.Нэг чиглэлийн замд тээврийн хэрэгслээс төлбөрийг давхардуулан авахыг хориглоно.
3.Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж яваа эмнэгэгийн түргэн тусламж, гамшигтай тэмцэх газрын тусгай тоноглолтой автомашин, бүх төрлийн цуваа, шуудан тээврийн машин, хот тохижуулах албаны авто машин, аймгийн Засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авахгүй.
4.Орон нутгийн чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах ажил "Авто замын тухай" хууль журмын дагуу явагдаж буй эсэхэд авто замын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
5.Орон нутгийн чанартай автозамаас авсан төлбөрийг Орон нутгийн замын сангийн дансанд сар бүр төвлөрүүлнэ.
6. Төлбөр хураах цэг нь 24 цагийн ажиллагаатай байна.