A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр/

Дугаар 25

Монгол Улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ