A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр/

Дугаар 105

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт жил бүр тайлагнаж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД