Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2007 оны 
                                                                                                9 дүгээр захирамжийн хавсралт
                                                                                                
 
 
 
 
СҮХБААТАР СУМЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ БҮХИЙ ГАЗРЫН ХИЛ ЗААГ
 
 
Цэвэрлэх байгууламжийн өргөх станц, үерийн далангаар зүүн тийш явж, Барилгын 27 айлын байрны арын гудамжаар зүүн тийш явж, зүүн талын байрнаас зүүн тийш …метр явж эгц хойшоо эргэж нутгийн захиргааны 2-р байрны хашаа хүрч, уг хашаагаар тойрч зүүн талаар нь урагшаа явж хойд тойргийн төв зам хүрч , төв замаар зүүн тийш явж Төмөр замын соёлын төвийн баруун талаар хойшоо явж , Эрүүл мэндийн төвийн хашаа, хашаагаар баруун тийш тойрч хувийн эмнэлгүүдийн байрны арын гудамжаар “ Буянт рашаан” ХХК-ны араар , 11 жилийн 1-р сургуулийн араар явж 11 жилийн 3-р сургуулийн хашаа хүрч , баруун талаар нь хашааны дагуу тус сургуулийн урд гудамжаар зүүн тийш явж 11 жилийн 1-р дунд сургуулийн зүүн талын замаар урагш явж хойд тойргийн төв зам хүрч төв замаар зүүн тийш явж “ Шим” ХХК-ы урд гудамжаар зүүн тийш явж 11 жилийн 4-р дунд сургуулийн баруун талаар хашааны дагуу тойрч , 3-р цэцэрлэг, 4-р багийн өрхийн эмнэлгийн араар тойрч , урагшаа Гурвалжингийн гарам хүрч, төмөр замаар зүүн тийш явж цэвэрлэх байгууламжийн өргөх станцын урд талын нүхэн гүүр, цэвэрлэх байгууламжийн өргөх станцт хиллэнэ.