Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн засаг даргын 2008 оны
85 дугаар захирамжийн хавсралт 
                                                                                               
 
АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
           
Нэг.Нийтлэг үндэслэл
Аймагт түлхүү хөгжиж байгаа спортын төрлүүдийг хөгжүүлэн сурталчилах, залгамж халааг бэлтгэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, спортын өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэхэд зорилго оршино.
 
Хоёр.Талуудын хүлээх үүрэг
2.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын үүрэг
            2.1.1.Өсвөр үеийн шигшээ багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.
        2.1.2.Өсвөр үеийн шигшээ багийн сургалтанд хэрэглэгдэх спортын хэрэглэл, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцасаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.
2.2.Биеийн тамир спортын хорооны үүрэг
              2.2.1.Биеийн тамир спортын хороо нь өсвөр үеийн шигшээ багийн ажиллах журмыг боловсруулан батлуулж мөрдөнө.
           2.2.2.Биеийн тамир спортын хороог түшиглэн шигшээ багийг 5-15 тамирчинтай байгуулж, эхлэн суралцагсдыг 15-20 тамирчны бүрэлдэхүүнтэй хичээллүүлнэ.
       2.2.3.Дасгалжуулагч нь шигшээ багийг удирдаж бэлтгэл сургалтын төлөвлөгөө гарган жилийн 3 улиралд бэлтгэл сургуулилтыг тасралтгүй явуулна.
          2.2.4.Биеийн тамир спортын хороо нь жилд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын зардлыг хариуцна.
            2.2.5.Биеийн тамир спортын хороо нь шигшээ багийн тамирчдыг нэрэмжит болон олон улсын тэмцээнд оролцох эрх авсан тохиолдолд олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа эрхлэх аж ахуйгаар ивээн тэтгүүлэх ажлыг зохион байгуулна.
              2.2.6.Биеийн тамир спортын хороо нь Монгол улсын зэрэг цолын нормативын дагуу тамирчдад I. II. III зэргийг олгоно.
             2.2.7.Биеийн тамир спортын хороо нь шигшээ багийн тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх байраар хангана.                            2.2.8.Шигшээ багийн дасгалжуулагчдыг мэргэжлийн ур чадвар, тамирчдынх нь гаргасан амжилт зэргийг үндэслэн сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллана.
          2.2.9.Ажлын үр дүнг жил бүр гэрээний биелэлтээр тооцно.
2.3.Дасгалжуулагчийн үүрэг
       2.3.1.Дасгалжуулагч нь бэлтгэл сургуулилтын улирал, жилийн төлөвлөгөө гарган Биеийн тамир спортын хорооны сургалт-дасгалжуулалтын албаар батлуулан ажиллана.
       2.3.2.Дасгалжуулагч нь тамирчинтай гэрээ байгуулж ажиллана.
       2.3.3.Дасгалжуулагч нь бэлтгэл сургуулилтыг 7 хоногийн 1, 2, 3, 4 дэхь өдөр бүр 4 цагаар хичээллэнэ.
   2.3.4.Дасгалжуулагч нь тамирчдын бэртэл гэмтэл, аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндэд хяналт тавьж, судалгаа шинжилгээ тогтмол явуулна.
     2.3.5.Дасгалжуулагч нь шигшээ багийн үйл ажиллагааг сурталчилан ТББ, спортын холбоо, компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана.
       2.3.6.Дасгалжуулагч нь тамирчдын сахилга бат, өрөө танхимыг цэвэр цэмцгэр байлгах асуудлыг хариуцна.
       2.3.7.Дасгалжуулагч нь тамирчдад тухайн спортын ёслол хүндэтгэл, дүрмийг зааж сургана.
2.4. Тамирчны үүрэг 
            2.4.1.Шигшээ   багийн тамирчид нь өөрийн биед таарч тохирсон хувцас /өмсгөлтэй/ байна.
            2.4.2.Тамирчин нь хувийн ариун цэврийг чанд сахих. / хөлсний алчуур болон хөл гарын хумс авах, усанд орох/
            2.4.3.Тамирчид нь дасгалжуулагчийн удирдлаган дор цагийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг тасралтгүй хийх.
            2.4.4.Тамирчид нь бэлтгэлийн заал танхимд орохдоо тухайн спортын ёслол хүндэтгэлийг байнга үзүүлж байх.
            2.4.5.Тамирчид нь шигшээ багийн хувийн хуримтлал бий болгож болно.
            2.4.6.Тамирчин нь дасгалжуулагчтай гэрээ байгуулж ажиллана.
 
Гурав.Шигшээ багийг бүрдүүлж сонгох.
            3.1.Тамирчдыг аймгийн Биеийн тамир спортын хороо, жу-до, волейбол, сагсан бөмбөг, дугуйн холбоод болон багш дасгалжуулагч нарын санал, тамирчдын хувийн амжилтыг харгалзан сонгон шалгаруулж шигшээ багт хичээллэх эрх олгоно.
            3.2.Шигшээ багийн тамирчид нь үнэмлэхтэй байна.
            3.3.Шигшээ багийг 5-15 тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулна.Эхлэн суралцагчдыг 15-20 тамирчинтай хичээллүүлнэ.