Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2001 оны 
53 дугаар захирамжийн хавсралт
 
 
АЙМГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ БОЛОН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
 
           
Нэг.Нийтлэг үндэслэл:
1.1 Орон нутгийн чанартай авто зам байнга ашигласны төлбөр авах энэхүүү журам, төлбөрийн хэмжээ нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6, 14, 18, 20, 21 дүгээр зүйлийн заалтуудыг хэрэгжүүлж, Орон нутгийн авто замыг барих, засварлах, арчлан хамгаалах ажлыг сайжруулахад оршино.
1.2  Энэхүү журам, төлбөрийн хэмжээг баримтлан, орон нутгийн авто замын санг төвлөрүүлэх үүргийг аймгийн Зам, тээвэр зохицуулалтын алба гүйцэтгэнэ.
 
Хоёр. Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс орон нутгийн зам ашигласны төлбөр авах хэмжээ:
 
¹
Автомашины төрөл, марк
Дугуйн марк
Хүчин чадал
Авах төлбөр /төг/
Тал хээрийн бүс
Төвийн болон хангайн бүс
1
Москвич 2140.2136
Акцент Лада, Ваз 2107, эксель түүнтэй адилтгах
185/65 R-13
4-5 хүний  суудалтай
4000
6000
2
Газ-2410. Газ-24, Audi-80. 100. BMW31618. Benz-190.230. Conata 2  түүнтэй адилтгах
2052/70 R-15
19/65 R-15
195/70 R-14
5-7 хүний суудалтай
5000
7000
3
Уаз-469. 31512, Ниссан пароль, Тоёото-ланд, Крузор, Хуйндай, Галлофер бүх төрлийн микро автобус, Уаз фургонууд түүнтэй адилтгах
215/90 С-15
185/65 R-14
245/70 R-14
235/75 R-15
1.5 тоннын даацтай 6-14 хүний суудалтай
6000
8000
4
Газ-53. Газ-66. Паз-672 түүнтэй адилтгах
8.25 R-50 260/508-
R-18
4-5 тоннын даацтай 24 хүртэл суудалтай
8000
10000
5
Зил-130. Лиаз-677. Каросо В-731 түүнтэй адилтгах
260/508-9
R-20
5 тонноос дээш 36 хүртлэх суудалтай
9000
10000
6
Өөрөө явагч, чирэгч трактор, Маэз-500А. Камаз 5320. түүнтэй адилтгах
110 R-20
9.0-R-20
7-10 тоннын даацтай
10000
10000
7
Краз-275. Белаз-540-А. Бусад зам барилгын дугуйт механизм
120 R-20
21.0 -33 R
10 түүнээс дээш тоннын даацтай
11000
13000
8
Мотоцикль
Инж планет 2. 3. 4. 5 болон бусад
 
1000
1000
 
Гурав. Орон нутгийн зам ашигласны төлбөрийг дараах журмыг баримтлан төвлөрүүлнэ.
3.1 Орон нутгийн зам ашигласны төлбөрийг авахдаа техникийн хяналтын улсын үзлэгтэй хамтатган жилд нэг удаа зохион байгуулан, бүртгэлд хамрагдсан бүх хөдлөх бүрэлдэхүүнийг хамруулан хэрэгжүүлнэ.
3.2 Орон нутгийн Зам ашигласны төлбөрийг төлсөн автомашин өөрөө явагчид аймгийн Зам, тээвэр зохицуулалтын албанаас тусгай гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь төлбөр төлсөн оныг томоор тэмдэглэсэн, авч явахад тохиромжтой, цэвэр үзэмжтэй, эдэлгээ сайтай материалаар хийгдсэн байна.
3.3 Тал хээрийн бүс нутагт Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян, Баянжаргалан, Архуст зэрэг сумыг оруулж тооцно.
3.4 Нутаг дэвсгэрт шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч гэрээ байгуулахад орон нутгийн зам ашигласны төлбөр төлөх асуудлыг оруулж байх үүргийг тухайн салбар хариуцсан улсын байцаагчид хариуцна.
3.5 Энэ журмын 2-р зүйлд заагдсан төлбөр төлсөн тохиолдолд 3.1-д заагдсан төлбөрийг давхардуулан төлөхгүй.
 
Дөрөв.Өөр аймаг, хотоос орон нутгийг дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийг сум дамжин өнгөрвөл анхны суманд төлбөр төлсөн бол дараагийн суманд төлбөр төлөхгүй.