Хэвлэх DOC Татаж авах
Нийслэлийн Засаг даргын 2003 оны
114 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БОНДЫГ АРИЛЖААЛАХ, БҮРТГЭХ, ТӨЛБӨР ХИЙХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1.Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвшөөрснөөр Нийслэлийн Засаг даргаас гаргаж буй бондтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Нийслэлийн тусгай зориулалтын Бонд нь /цаашид “бонд” гэх/ Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, Бүтээн байгуулалт, Хөрөнгө оруулалтын жилийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, зорилгын үүднээс үр дүнтэй, ашигтай, найдвартай байх зарчмаар арилжаалагдана.
 
 
Хоёр. Бондын хэлбэр, төрөл
2.1. Бонд нь биет ба биет бус гэсэн хоёр хэлбэртэй байна.
2.2. Бонд энгийн болон хямдруулсан гэсэн хоёр төрөлтэй байна.
2.3. Тухайн гаргалтад зориулж гаргах бондын хэлбэр болон төрлийг үнэт цаасны танилцуулгад зааж өгсөн байна.
2.4. Бондыг хугацаанаас нь хамаарч богино, дунд болон урт хугацааны гэж ангилна.
2.5. Бондыг зориулалтаас нь хамаарч Тусгай зориулалтын бонд гэж нэрлэнэ.
 
1. Хямдруулсан бонд
1.3.Нэрлэсэн үнээс зохих хэмжээний хямдралтайгаар борлогдож, тодорхой хугацааны дараа нэрлэсэн үнээрээ буцаж төлөгдөх нийслэлээс гаргасан бондыг Нийслэлийн хямдруулсан бонд гэнэ.
1.4. Хямдруулсан бондын нэрлэсэн үнэ болон худалдагдах үнийн зөрүүг хямдруулалтын хэмжээ гэнэ. Хямдруулалтын хэмжээг дараахь байдлаар тооцно.
ХХэ = НҮ-ХАҮ
ХХэ - хямдруулалтын хэмжээ
НҮ - нэрлэсэн үнэ
ХудҮ - Худалдагдах үнэ
1.5. Хямдруулсан бондын нэрлэсэн үнэ болон худалдагдах үнийн харьцааг хямдруулалтын хувь гэнэ.
 
ХХувь=(НҮ-ХудY) х 100%
ХудҮ
 
1.6. Хямдруулсан хувийг жилээр болон сараар илэрхийлэх ба дараахь байдлаар тооцно.
 
Хүү = (ХХувь+1)1/n-1 х100%
 100
 
Жишээ:  НҮ = 100 000
ХудҮ = 90 000
10000 = 100 000 - 90 000
ХХэ = 10 000
(100 000 – 90 000) х 100%=11.1111%
 90 000
ХХувь = 11,1111%
Хугацаа 3 сар
 
2. Энгийн бонд
2.1. Нэрлэсэн үнээрээ борлогдож, тодорхой хугацааны дараа хүүгийн хамтаар төлөгдөх бондыг Нийслэлийн энгийн бонд гэнэ.
2.2. Энгийн бондын хүүг хугацааны эцэст буюу улирлаар төлөхөөр шийдвэрлэж болно.
 
Сурталчилгаа
2.3. Бондыг зуучлагч байгууллагаар дамжуулан сурталчилна.
2.4. Сурталчилгаа нь хөрөнгө оруулагчдыг бодит, үнэн мэдээллээр хангахад чиглэгдсэн байна. 
2.5. Бондыг сурталчилахтай холбогдсон зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.
2.6. Сурталчилгааг тухайн бондыг олон нийтэд арилжигдахаас 3-14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулна.
2.7. Сурталчилгаатай холбогдсон зардал болон үр дүнд Нийслэлийн төрийн сангийн хэлтсээс хяналт тавина.
 
Анхдагч зах зээлд борлуулах
2.8. Бондыг анхдагч зах зээлд борлуулахдаа зуучлагч байгууллагаар дамжуулан Хөрөнгийн бирж дээр нийтэд чөлөөтэй борлуулна.
2.9.Бондын хүү, хугацаа, хэмжээ, хэлбэр, төрлийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтааж, төслийн санхүүжилтэд тохируулан төрийн сангийн хэлтсээс санал болгосноор Нийслэлийн Засаг дарга тогтооно.
 
Хоёрдогч зах зээлд арилжаалах
2.10. Бонд нь анхдагч зах зээлд арилжаалагдсанаар Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд чөлөөтэй хөрвөх болно.
2.11. Бондын хоёр дахь зах зээлийн үнийг зах зээлийн өөрийн жамаар тогтоож, худалдан авагч, худалдагч хоёрын өөрсдийн тохиролцсон үнээр арилжаа явагдана.
2.12. Биет бус бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь Хөрөнгийн биржийн арилжаагаар явагдах бөгөөд түүний хэлцлийг хэлцлийн тасалбар болон дансны хуулгаар баталгаажуулна.
 
Төлбөр хийх
2.13. Тухайн Бондын хугацаа дууссан өдөр уг бондыг эзэмшиж буй этгээдэд бондын төлбөрийг олгоно.
2.14. Бонд эзэмшигчийн төлбөрийг бондын хугацаа дууссан ажлын өдөрт багтааж Монголын Хөрөнгийн биржийн Төвлөрсөн хадгаламж дахь дансанд нь хүүгийн хамт шилжүүлнэ.
2.15. Бондын хугацаа ажлын бус өдөр таарах тохиолдолд дараагийн ажлын өдөрт багтааж төлбөрийг шилжүүлнэ.
2.16. Бондын төлбөрийн хугацаа дуусахаас өмнө бондын төлбөрийг олгохгүй болно.
2.17. Бондын төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулна.
 
Бондын барьцаа, баталгаа
2.18. Нийслэлийн Бондын барьцаа баталгааг Бондын танилцуулгад хавсаргасан байна.
2.19. Бондын барьцааг Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.
2.20. Хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах зорилгоор бондыг даатгуулж болох бөгөөд ингэхдээ Улаанбаатар даатгалд хамруулна.
 
3. Бондын барьцааны төлбөр
3.1.Бондын төлбөрийг төлж чадахгүй болсон нөхцөлд барьцаа хөрөнгийг борлуулах замаар төлбөрийг барагдуулна.
3.2.Бондын төлбөрийг барагдуулж чадахгүй болсон тохиолдолд зуучлагч байгууллага хөрөнгө оруулагчдын өмнөөс нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.
3.3.Барьцааны хөрөнгийг борлуулахдаа нийтийн дуудлага худалдааг ажлын 14 хоногт багтаан явуулна. Үүнээс өмнө томоохон хөрөнгө оруулагч нартай зөвшилцөж нэмэлт хөрөнгө оруулалт гаргах маягаар шийдвэрлэж болно.
3.4. Нийслэлийн тусгай зориулалтын бондтой холбоотой асуудлаар хөрөнгө оруулагч нь зуучлагч байгууллагад санал тавьж болно.
3.5. Зуучлагч байгууллага нь бондтой холбоотой мэдээ мэдээллийг оруулагчдад тайлагнаж байна.