A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-6-28-ны өдрийн 344-р тогтоолоор хүчингүй/

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 146

Үндэсний хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын (ИСО 9000) болон байгаль орчны удирдлагын (ИСО 14000) шинэ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Чанарын болон байгаль орчны удирдлага (менежмент)-ыг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавин ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ