A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2005 оны 233-р хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЛИЙН ХУВЬ, ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг хэрэгжүүлэх, үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн эдийн засгийн үндэслэлийг сайжруулж аж ахуйн нэгж, байгууллагад нөхөн үйлдвэрлэл явуулах, техник, технологио шинэчлэх санхүүгийн нөхцөл бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээг 1 дүгээр хавсралтын ёсоор, үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.

2.Үнэ, ханшны өөрчлөлттэй уялдуулан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ явуулж, Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 1994 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн шинэ үнэлгээг дэс дараатай мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, газарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улс ардын аж ахуйн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг байгуулах, ашиглах, төлөвлөх журмын тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлээс бусад зүйл, заалтыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.