A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 255

Монгол Улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлого болон Байгаль орчны тухай хуулийн 36 дугаар зүйлийн нэгдүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Бүх нийтийн экологийн боловсрол" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Үндэсний зөвлө лийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Гэгээрлийн сайд Ч. Лхагважав, Байгаль орчны сайд Ц. Адьяасүрэн, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л. Зориг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Үндэсний ажлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, үр дүнг Үндэсний зөвлөлд тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг Үндэсний зөвлөлийн дарга Ч. Лхагважавт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН