A

A

A

Бүлэг: 1979

/НЗД-ын 2018 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 3 дугаар

сарын 24-ний өдөр Дугаар 123 Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН

ХЭРЭГЦЭЭНД НӨӨЦӨЛСӨН МАХЫГ БОРЛУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Нийслэл хотын хүн амын махны хангамжийг тогтмолжуулах, үнийн хөөрөгдөл гаргахгүй байлгах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах ерөнхий хуваарийг 1 дүгээр хавралтаар, мах худалдаалах худалдааны төвүүдийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, нөөцийн махыг борлуулах журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Мах борлуултын зүй зохистой зохион байгуулах, нөөцийн махыг шууд хэрэглэгчдэд хүргэх бөөний үнийг 1250-1300 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс /Ш.Гантөмөр/, Багахангайн Мах боловсруулах үйлдвэр /Б.Содномцог/-т тус тус даалгасугай.

Гурав. Нөөцөд бэлтгэсэн махыг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд саадгүй оролцуулах, мах борлуулах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Ц.Амгаланбаяр/, Нийслэлийн цагдаагийн газар /Н.Ганболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Г.Галсанпунцаг/-т тус тус даалгасугай.

Дөрөв.Нөөцийн махын борлуулж байгаа аж ахуйн нэгжид өөрийн худалдааны төвд мах худалдах байр, талбайн хөлс болон мал эмнэлэг, ариун цэврийн хураамжаас бүрэн чөлөөлж, махны үнийг тогтвортой барих зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлд үйл ажиллагааг явуулдаг худалдааны төвүүдийн дарга нарт даалгасугай. /Энэ хэсгийн 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон/.

Тав.Нөөцийн махнаас гадна Улаанбаатар хотод орон нутгаас ирж байгаа махыг нийслэлийн худалдааны төвүүдэд бөөний үнээр шат дамжлагагүй лангуу болон хэрэглэгчдэд шууд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Тохижилт үйлвэрлэл, үйлчилгээний хэлтэс, холбогдох хяналтын байгууллагуудад үүрэг болгосугай.

Зургаа.Үнийн хөөрөгдөл гаргуулахгүй байх зорилгоор худалдаалах нөөцийн махны нэмэгдэл өртгийг татвараас чөлөөлж тооцохыг Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай. /Энэ хэсгийг 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон/.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/227

2018 оны 03 сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үндэслэл болгосон хууль хүчингүй болсон, тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас хэрэгцээ шаардлага, ач холбогдолгүй болсон, хууль тогтоомжид нийцэхгүй зэрэг үндэслэлээр дараахь захирамжуудыг хүчингүй болгосугай.

1.1. "Журам батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж;

1.2. "Журам батлан төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр захирамж;

1.3. "Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамж;

1.4. "Иргэдээс санал хүсэлт, гомдол, мэдээллийг утсаар хүлээж авах үйлчилгээ ажиллуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар захирамж.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болсон эрх зүйн актуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД