Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2008 оны
156 дугаар захирамжийн хавсралт
 
 
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ
БАЙГУУЛАХ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
            Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2, 3, 18 дугаар зүйлийн 8, 9, 10 дахь заалтыг хэрэгжүүлэх, өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогын хүрээнд хэвийн явуулах, нийтлэг харилцааг зохицуулахад журмын гол зорилго оршино.
 
Нэг: Өсвөрийн шигшээ баг бүрдүүлэх журам
 
            Нийтлэг үндэслэл:
            1.1.Өсвөрийн шигшээ баг нь сум орон нутгийг бүрэн хамруулан авьяас чадвартай өсвөр залуу тамирчдыг шилж, сонгон авч нэгдсэн бэлтгэл хийлгэж шилдэг тамирчдыг бэлтгэн гаргахад оршино.
            1.2.Өсвөр үеийн шигшээ баг нь аймгийн Биеийн тамир спортын хорооны харьяанд аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдаж ажиллана.
 
2: Өсвөрийн шигшээ баг бүрдүүлэх спортын төрлүүдийг сонгон шалгаруулах
 
            2.1.“Биеийн тамир спортын тухай” хуулийн 18.8 дугаар заалтуудын дагуу өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй спортын төрлөөр байгуулна.
 
            Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүд нь орон нутагт эрчимтэй хөгжиж байгаа болон уламжлагдан бүр ард түмний хүртээл болсон спортын төрлүүд байна.
            Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүдийг аймгийн Биеийн тамир спортын хорооны дасгалжуулагчийн зөвлөлөөс журмын дагуу сонгон шалгаруулж аймгийн Засаг дарга баталгаажуулна.
            Өсвөрийн шигшээ багийг аймаг, орон нутгийн онцлогтой уялдуулан Олимппийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийг түлхүү оруулан байгуулна.
            Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүдийг цаашид нэмэгдүүлэх, цөөрүүлэх асуудлыг аймгийн Биеийн тамир спортын хорооны санал дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.
            Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүдийг сонгох шалгуур үзүүлэлтийн үнэлгээ
 
¹
Үзүүлэлт
Шалгуур
Шатлал
Үнэлгээний оноо
1
Одоогийн түвшин
Спортын амжилт
-Олон Улсын тэмцээнээс тухай спортын төрлөөр авсан медаль
 
 
 -Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тухай спортын төрлөөр авсан медаль
 
 -Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс тухайн спортын төрлөөр авсан медаль
-Олон Улсын тэмцээнээс авсан Нэг медальд ноогдох оноо
Алт -2.0
Мөнгө -1.5
Хүрэл -1.0
-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс авсан нэг медальд ноогдох оноо
Алт -1.5
Мөнгө -1.0
Хүрэл -0.5
-Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан нэг медальд ноогдох оноо
Алт -1.0
Мөнгө -0.8
Хүрэл -0.5
2
Хамтран хөгжиж буй хүрээ буюу өрсөлдөөний түвшин
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багийн тоо
75%
 
50%
 
25%
5
 
4
 
3
3
Боловсон хүчний хангамж
БТСХороо болон сумдад ажиллаж байгаа мэргэжлийн дасгалжуулагч нарын тоо
10
 
5
 
3
5
 
4
 
3
4
Материаллыг баазын боломж
Жил бүр Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг эсэх
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын зардлыг гаргадаг эсэх
2 удаа
 
 
 
 
2 удаа
5
 
 
 
 
5
 
2.7.Шалгуур үнэлгээгээр 25 дээш оноо авсан спортын төрлөөр өсвөрийн шигшээ багийг байгуулна. 25 доош оноо авсан спортын төрлийн шигшээ багийг татан буулгах асуудлыг Биеийн тамир спортын хорооны санал дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.
2.8.Өсвөрийн шигшээ багийн төрлүүдийг нэг дор төвлөрүүлэх эсвэл төрөл тус бүрийг аль нэг материаллаг бааз бололцоог түшиглүүлэн ажиллуулах асуудлыг Биеийн тамир спортын хороо, холбогдох спортын холбоодуудтай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
 
3: Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах
           
3.1.Өсвөр үеийн шигшээ багт анхан шатны нэгжүүдээс спортын амжилтаараа шалгарсан өсвөр тамичдыг тэдний нас, бие бялдар, ур чадвар, идэвхи чармайлт эрүүл мэндийг харгалзан өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаас гаргасан санал тодорхойлолтыг үндэслэн Биеийн тамир спортын хороон даргын шийдвэрээр элсүүлж хичээллүүлнэ.
            3.2.Шаардлагатай гэж үзвэл соонгон шалгаруулалтын зорилгоор Биеийн тамир спортын хорооноос гаргасан тодорхой болзол, зааврын дагуу сорилт тэмцээнийг зохион байгуулж болно.
            3.3.Өсвөрийн шигшээ багийн тамирчныг шалгаруулах, шинэчлэх, солих нь спортын шудрага өрсөлдөөний зарчимд үндэслэн байнгын нээлттэй үйл явц байх нөхцөлийг хангасан байна.
            3.4.Тамирчин нь төлөвлөсөн амжилт, зорилгоо биелүүлж чадахгүй нь нотлогдвол шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлнө.
 
 
4: Дасгалжуулагчдыг сонгох
 
            4.1.Өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчдыг тэдний мэргэжлийн ур чадвар санаачлага, зүтгэл, дадлага туршлага, мэргэжлийн мэдлэг, манлайлах чадвараар нь шалгаруулан Биеийн тамир спортын хороо томилон ажиллуулна.
            4.2.Дасгалжуулагч нь бэлдсэн тамирчдынхаа үзүүлсэн амжилт болон мэргэжлийн ур чадвар, манлайлын түвшингээр дэвшин ажиллах, халагдан солигдох, эсвэл бусад дасгалжуулагчтай гэрээ байгуулан хамтрах хэлбэрээр ажиллана.
            4.3.Ганцаарчлан ажиллаж байгаа нөхцөлд тамирчин хасагдах, багаар ажиллаж буй бол багийн олонхи солигдох тохиолдолд дасгалжуулагч мөн чөлөөлөгдөнө.
            4.4.Дасгалжуулагчтай Биеийн тамир спортын хороо, тамирчин гэсэн гурвалсан гэрээ байгуулан ажиллуулна.
            4.5.Дасгалжуулагчийн ажлын хөлс, шагнал урамшууллыг гурвалсан гэрээнд тусган хэрэгжүүлнэ.
            4.6.Дасгалжуулагчаас тамирчидтай ажиллах тухай дасгалжуулалтын хөтөлбөрөө боловсруулан Биеийн тамир спортын хорооны даргаар батлуулан ажиллана.
 
            Хоёр: Өсвөрийн шигшээ багийг санхүүжүүлэх журам
           
            1.Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг тив, дэлхий, улс, бүсийн тэмцээнд аймгаа төлөөлүүлэн оролцуулах зардлыг “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 20.2, 20.3-т заасны дагуу аймгийн Спортын хорооны орон нутгийн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлнэ.
            2.Өсвөрийн шигшээ багийг санхүүжүүлэх зардалд, багийн бүрэлдэхүүний цалин хөлс, цугларалтын байр, хоол, унаа, эм, витаминжуулалт, эмнэлгийн тусламжийн материал, эмнэлгийн хяналт, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн төлбөр, спортын тоног төхөөрөмж, хэрэгсэл материал, хувцас форм, тэмцээнд оролцох тээвэр, хоол, байр, даатгал бусад хураамжийн зардалууд багтана.
            Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдаас Азийн хүүхдийн наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох зардал төсвийг орон нутгийн төсвөөс жил бүр Биеийн тамир спортын хороонд баталж өгнө.
            Өсвөрийн шигшээ багийг Биеийн тамир спортын хороо, дасгалжуулагч, тамирчинтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсаны үндсэн дээр санхүүжүүлнэ.
            Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааны болон бусад холбогдох зардлыг захиран зарцуулах эрхийг Биеийн тамир спортын хорооны дарга эдлэнэ.
            Өсвөр үеийн шигшээ багийн үйл ажиллагаа, бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөгөө, төсвийн төслийг 6 сарын 15-ны дотор аймгийн СЭЗЗБЗХэлтэст гаргаж өгнө.
            Тамирчид дасгалжуулагчдын цалин, хангамж, сургалт дасгалжуулалтын чанар үр дүнтэй нягт уялдуулсан нөхцөлийг гэрээнд тусгана.
            Төсвийн хөрөнгийг хамгийн оновчтой, үр дүнтэй, хэмнэлттэйгээр зарцуулах механизтыг хамтын шийдвэр, хяналтын тогтолцоогоор бүрдүүлнэ.
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
 
 
 
 

Өвөрхангай аймгийн өсвөрийн шигшээ багийг байгуулахад гарах зардлын тооцоо
мянган төгрөг
¹
Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрөл
Өсвөрийн шигшээ багийн хичээллэх, сургалт хийх газар
Өсвөр тамирчид
Дасгалжуулагч
Өсвөрийн шигшээ багт шаардагдах зардал
Бүгд зардал
Орон нутгийн төсвөөс гарах зардал
Эрэгтэй
Эмэгтэй
Зуны сургалтын зардал
Хувцас, материаллаг баазын зардал
Уралдаан тэмцээний зардал
УАШ тэмцээний тоо
ААШ тэмцээний тоо
Нэрэмжит тэмцээний тоо
УАШ тэмцээний зардал
ААШ тэмцээний зардал
Нэрэмжит тэмцээний зардал
1.       
Жудо, самбо бөх
БТСХороо Арвайхээр
20
10
БТСХороо Б.Очир
4,557.0
600.0
2
2
4
4,950.0
1,000.0
9,900.0
21,007.0
5,167.0
2.       
Шатар
Хүүхдийн төлөө төв
Арвайхээр
7
7
БТСХороо
Ц.Гомбосүрэн
2,205.0
280.0
1
1
3
1,155.0
450.0
3,465.0
7,555.0
2,485.0
3.       
Цана
Бат-Өлзий
Хужирт
8
8
Баярдэлгэр
Ганпүрэв
2,676.0
320.0
1
1
2
1,320.0
250.0
2,640.0
7,206.0
2,996.0
4.       
Чөлөөт бөт
БТСХороо Арвайхээр
10
10
БТСХороо Л.Мөнхжаргал
3,087.0
400.0
1
1
2
1,650.0
350.0
3,300.0
8,787.0
3,467.0
5.       
Волейбол
1-р 11 жилийн сургууль Арвайхээр
18
18
А.Хүүхнээ Р.Дэмбэрэл
5,616.0
720.0
1
1
3
2,970.0
400.0
8,910.0
18,616.0
6,336.0
6.       
Үндэсний бөх
БТСХороо Арвайхээр
6
 
БТСХороо Л.Мөнхжаргал
1,092.0
120.0
1
1
3
495.0
250.0
1,485.0
3,379.0
1,149.0
 
Нийт дүн
 
69
53
 
19,170.0
2,440.0
7
7
17
12,540.0
2,700.0
29,700.0
66,550.0
21,610.0
 
Жич: Байрны зардал 6000 төгрөг, хоолны зардал 4500 төгрөг, бэлтгэлийн хувцасны 20000 төгрөгөөр тус тус тооцоолов.
 
Тамирчны бэлтгэлийг 14 хоногоор хийхээр тооцоолов.
 
 
 
Тооцоо гаргасан:                                        БТСХорооны ня-бо Д.Золзаяа