Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2006 оны 
382 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕ,
ЗАЛУУЧУУДЫН АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛЖ
 АЖИЛЛАХ, СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧДЫГ
ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Үндэслэл:
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4, 18 дугаар зүйл, Засгийн газрын 2005 оны 189 дүгээр тогтоолуудад Аймгийн Засаг даргын ивээл дор  "Өсвөр үе залуучуудын шигшээ баг" байгуулан, цалинжуулан ажиллуулах тухай заасны дагуу тамирчдын шагнал урамшлын асуудлыг зохицуулж байсан 1997 оны а/222, 2005 оны 69 дүгээр захирамжуудыг хүчингүй болгон Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэд "Өсвөр үе, залуучуудын шигшээ баг" -ийг байгуулах журмыг шинээр боловсруулан, батлан ажиллах  шаардлага гарсан. 
 
Хоёр. Зорилго:
Өсвөр үе, залуучуудын дунд спорт сонирхогчдыг нэмэгдүүлж, тэдний авъяас, чадварыг нээн илрүүлж, ур чадварыг дэмжин хөгжүүлэх, МБАТүмний спартакиад, Монгол Улсын аварга, Үндэсний их баяр наадам, олон улс, тив дэлхий, олимпийн их наадмуудад амжилттай оролцож, медальт байранд шалгарсан тамирчид, багш, дасгалжуулагчдын цаашдын спортын амжилтыг нь ахиулахад оршино.
 
Гурав. Шигшээ багийн ажиллах журам.
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 18-ын 5, 6-д заасны дагуу тус аймагт түлхүү хөгжиж байгаа спортын 5 төрөлд олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдэд аймгийнхаа нэрийн өмнөөс тогтмол оролцож амжилт гаргадаг тамирчдыг аймгийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулж, 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулна. /өөрчилж найруулсан/
 
Дөрөв. Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж, урамшуулах
Аймгийн Засаг даргын дэргэдэх Өмнөговь аймгийн залуучууд, Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг сонгохдоо аймгийн Биеийн тамир спортын хороо оны эцэст аймгийн Спортын холбоодын санал дүгнэлт, Улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн эцсийн шийдвэрийг дасгалжуулагчдын зөвлөлийн хурлаар гаргаж, тухайн тамирчин бүртэй Биеийн тамир спортын хороо хууль ёсны гэрээ хийж  ажиллана. 
Гэрээнд заасан журмын дагуу дараагийн жилд хэн илүү амжилт гаргасан нь шигшээ багт орж ирэх асуудал нээлттэй байх бөгөөд зөвхөн амжилт гаргах тамирчдын өрсөлдөөн болгох зорилготой.
Залуучуудын шигшээ багт хичээллэж, урамшил авч байгаа тамирчдын бэлтгэл сургуулийн явц, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа талаар спортын холбоо, дасгалжуулагч нартай нь аймгийн Биеийн тамир спортын хороо сар бүр холбоо тогтоож хяналт тавьж ажиллана.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучууд, өсвөр үеийн шигшээ багийн тамирчдын амжилт, бэлтгэл сургуулийн явцыг Засаг даргын зөвлөлд улирал бүр мэдээлж, хагас, бүтэн жилээр хүн бүр дээр тайланг Биеийн тамир спортын хороо тавьж байна.
 
Залуучуудын шигшээ баг:
Залуучуудын шигшээ баг нь буудлага, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол зэрэг төрлүүдэд хичээллэх 5 тамирчнаас бүрдэх бөгөөд тамирчны амжилтыг харгалзан сард 2 тамирчинд 40000 төгрөг, 3 тамирчинд 20000 төгрөгний  урамшуулал олгоно. /өөрчилж найруулсан/
 
Тав.Спортын амжилт гаргасан тамирчдыг шагнах журам:
Тухайн жилд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн, МБАТүмний спартакиад, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлж медальт байранд орсон, шинээр Үндэсний спортын болон орчин үеийн олимпийн төрлийн спортоор цол зэрэг хүртсэн тамирчдын медалийн диплом, цол зэргийн үнэмлэхний хуулбарыг, олон улс, тив дэлхийн олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын медалийн дипломын хуулбар, тухайн спортын улсын холбооны болон аймгийн Биеийн тамир спортын хорооны тодорхойлолтыг үндэслэн журамд заасны дагуу олгоно.
 
Зургаа. Спортын амжилт гаргасан  тамирчдад олгох шагнал:
1.МБАТүмний спартакиад болон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчинд:
  • Алтан медаль 30000 төгрөг
  • Мөнгөн медаль 20000 төгрөг
  • Хүрэл медаль 15000 төгрөг
Жич: Ахмад тамирчдын улсын аварга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын аваргад медаль хүртвэл өсвөр, залуучуудын аваргатай адилтгаж үзэж шагналыг олгох ба багийн спортоор медальт байр хүртсэн тохиолдолд багийн тамирчин бүрт дээрх журмын заалтын дагуу олгох мөнгөн шагналын 50 хувийг олгоно.
 
2.Өсвөр үе, залуучуудын улсын аварга болон Монголын Хүүхдийн Биеийн тамир спортын их наадам, Оюутан залуучуудын спартакиадаас медаль авсан тамирчинд:
  • Алтан медаль 20000 төгрөг
  • Мөнгөн медаль 15000 төгрөг
  • Хүрэл медаль 10000 төгрөг
3. Монгол Улсын рекорд дээд амжилт шинээр тогтоосон Олон улсын спортын мастер, Спортын мастер цол шинээр хүртсэн тамирчинд:
  • Рекорд амжилт тогтоосон 100000 төгрөг
  • Олон улсын хэмжээний мастер цол авсан 100000 төгрөг
  • Спортын мастер 30000 төгрөг
4. Үндэсний бөхийн улсын цол шинээр хүртсэн тамирчинд:
  • Улсын начин 1.0 сая төгрөг
  • Улсын харцага 1.5 сая төгрөг
  • Улсын заан 2.0 сая төгрөг
  • Улсын гарьд 2.5 сая төгрөг
  • Улсын арслан 3.0 сая төгрөг
  • Улсын аварга 5.0 сая төгрөг
5. Үндэсний сурын харваа, шагайн харваагаар улсын Мэргэн цол шинээр авсан тамирчинд:
  • Үндэсний сурын Улсын Мэргэн 1.0 сая төгрөг
  • Шагайн харвааны Улсын гарамгай Мэргэн 0,5 сая төгрөг
6. Олимпийн их наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын аваргад медаль хүртсэн тамирчинд:
  • Алтан медаль 10.0 сая төгрөг
  • Мөнгөн медаль 5.0 сая төгрөг
  • Хүрэл медаль 3.0 сая төгрөг   
7. Олон улсын тэмцээн /насанд хүрэгчид/
  • Алтан медаль 1.0 сая төгрөг
  • Мөнгөн медаль 600000 төгрөг
  • Хүрэл медаль 400000 төгрөг
8. Олон улсын тэмцээн / Өсвөр үе /
  • Алтан медаль 400000 төгрөг
  • Мөнгөн медаль 300000 төгрөг
  • Хүрэл медаль 200000 төгрөг
Жич:Тив дэлхий, Олон улсын тэмцээнд тамирчнаа амжилттай оролцуулж медальт байранд оруулсан багш, дасгалжуулагчид нь журамд заасан тамирчинд олгох шагналын 20-иос доошгүй хувийг олгоно.
Дасгалжуулагч, тамирчин хоёрын хооронд байгуулсан гэрээгээр баталгаажуулан дасгалжуулагч багшид оногдох шагналыг олгоно.
 
9. Шилдэг дасгалжуулагч, Ивээн тэтгэгч, Спортын холбоо:
  • Шилдэг дасгалжуулагч 100000 төгрөг
  • Шилдэг ивээн тэтгэгч 100000 төгрөг
  • Шилдэг спортын холбоо 100000 төгрөг
Долоо.Тамирчдын шагнал гардуулах ажиллагаа
Өмнөговь аймгийнхаа нэрийг спортын талбарт өндөрт өргөж амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагчдад олгох аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг журамд заасан болзлын дагуу жил бүр аймгийн тамирчдын Сүлд модны наадмаар гардуулж  байх
 
Найм. Засаг даргын дэргэд шигшээ баг байгуулж ажилласнаар гар үр дүн 
Өмнөговь аймгийн нийт өсвөр үе, залуучуудын дунд спортыг сонирхдог хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэж, тэдний авъяас чадвар нээгдэж, дэмжигдэн хөгжиж, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох тамирчид болон тамирчдын гаргах амжилтын тоо эрс өсч, хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийн түвшин одоогийн түвшингээс мэдэгдэхүйц  дээшилнэ.