Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2008 оны 
213  дугаар захирамжийн хавсралт
 
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕ ЗАЛУУЧУУДЫН
 ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ, СПОРТЫН АМЖИЛТ
 ГАРГАСАН ТАМИРЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
 
Дөрөв. Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж, урамшуулах
Өсвөр үеийн шигшээ баг:
Өсвөр үеийн шигшээ баг нь үндэсний сур, хөнгөн атлетик, буудлага, чөлөөт бөх, шатар, одон бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэх мэт 8 төрөлд хичээллэх 20 тамирчнаас бүрдэх бөгөөд нэг тамирчин сар бүр 5000 төгрөгний /урамшууллын хэмжээ өөрчлөгдсөн/ урамшуулалтай байна.
Залуучуудын шигшээ баг:
Буудлага, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөх, одон бөмбөг гэх мэт 6 төрөлд хичээллэх 6 хүртэл тамирчнаас бүрдэх бөгөөд нэг тамирчин сар бүр 50000 төгрөгний /урамшууллын хэмжээ өөрчлөгдсөн/ урамшуулалтай байна.
 
Нийт урамшууллын сан:
Сард өсвөр үеийн шигшээ баг - 100000 төгрөг
Залуучуудын шигшээ баг – 300000 төгрөг
Жилд нийт– 4800000 төгрөг байна. /урамшууллын хэмжээ өөрчлөгдсөн/
 
Зургаа. Спортын амжилт гаргасан тамирчдад олгох шагнал
Монголын бүх ард түмний спартакиад болон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчинд:
  • Алтан медаль 60000 төгрөг
  • Мөнгөн медаль 40000 төгрөг
  • Хүрэл медаль 30000 төгрөг

Өсвөр үе, залуучуудын улсын аварга болон Монголын Хүүхдийн БТСпортын Их наадам, Оюутан залуучуудын спартакиадаас медаль авсан тамирчинд:

  • Алтан медаль 40000 төгрөг
  • Мөнгөн медаль 30000 төгрөг
  • Хүрэл медаль 20000 төгрөг

Монгол улсын рекорд дээд амжилт шинээр тогтоосон Олон улсын спортын мастер, Спортын мастер цол шинээр хүртсэн тамирчинд:

  • Рекорд амжилт тогтоосон 200000 төгрөг
  • Олон улсын хэмжээний мастер цол авсан 200000 төгрөг
  • Спортын мастер 60000 төгрөг   /1,2,3-т урамшууллын хэмжээ өөрчлөгдсөн/

Үндэсний сурын харваа, шагайн харваагаар Улсын Мэргэн цол шинээр авсан тамирчинд:

  • Үндэсний сурын Улсын хошой Мэргэн 2 сая төгрөг /нэмэгдсэн/