Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын
30-ны өдрийн 355 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН
ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ, СПОРТЫН АМЖИЛТ
ГАРГАСАН ТАМИРЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
 
 
Гурав. Шигшээ багийн ажиллах журам
 
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 18-ын 5,6-д заасны дагуу тус аймагт түлхүү хөгжиж байгаа спортын 5 төрөлд олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдэд аймгийнхаа нэрийн  өмнөөс тогтмол оролцож  амжилт гаргадаг тамирчдыг аймгийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулж, 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулна. / өөрчилж найруулсан/
 
Дөрөв. Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж, урамшуулах
 
Өсвөр үеийн шигшээ баг:
 
Өсвөр үеийн шигшээ баг нь Үндэсний сур, хөнгөн атлетик, буудлага, чөлөөт бөх, шатар, 100 буудалт даам, одон бөмбөг, сагсан бөмбөг, волейбол гэх мэт 8 төрлүүдэд хичээллэх 20 тамирчнаас бүрдэх ба нэг тамирчин сар бүр 10000 төгрөгний урамшуулалтай байх /хасах/
 
Залуучуудын шигшээ баг:
 
Залуучуудын шигшээ баг нь буудлага, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол зэрэг төрөлд хичээллэх 5 тамирчнаас бүрдэх бөгөөд тамирчны амжилтыг харгалзан сард  2 тамирчинд 40000 төгрөг, 3 тамирчинд 20000 төгрөгний урамшуулал олгоно. 
/ өөрчилж найруулсан/