Хэвлэх DOC Татаж авах
  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
          2008 оны  67  тоот  тогтоолын I хавсралт
 
“АТАР ГУРАВ ДАХЬ АЯН”- тариалангийн хөгжлийн үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр
 
Нэг: Аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал.
 
Монгол улсад өрнөсөн атрын I, II дахь аяны хүрээнд манай аймгийн тариаланчид атар газар эзэмших ажлыг амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбай 121.0 мянган га-д хүрч, тариалангийн үйлдвэрлэлийн шинэ үе шатыг эхлүүлж , үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрч зарим жилд 112.0 мянган тн ургац авч байсан нь одоогийн улсын хэмжээнд авч буй нийт ургацтай тэнцэхүйц хэмжээ юм.
 Газар тариалангийн салбар нь аймгийн эдийн засгийн үндсэн салбарын нэг бөгөөд өнөөдөр тус салбарын үйлдвэрлэлээр улсын хэмжээнд эхний гуравт орж байна.
 Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулааралт нь эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хүчтэй нөлөөлж, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадавхи суларсан, техник тоног төхөөрөмж хуучирсан, мэргэжилтэй боловсон хүчний тоо цөөрсөн, хөрсний чийгийн нөөц багасан аж ахуйн н‎эгжүүд‎‎эд амиа аргацаасан байдал давамгайлж, техник шинэ‎чл‎‎эх, бордох, услах, хог ургамалтай т‎‎эмцэ‎х з‎э‎рэ‎г технологийн ‎ ажил хагас дутуу хийгдэж байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, жил бүр тариалах хэмжээ буурч, өнөөгийн байдлаар 66054 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 17.6 га талбайд тариалалт, 15.0 га талбайд уринш хийж 33.5 га талбайг огт ашиглахгүй байна.
         Одоо аймгийн хэмжээгээр газар тариалангийн үйлдвэрлэлд 90 гинжит трактор, 285 дугуйт трактор, 110 үр тарианы комбайн, 1000 гаруй ХАА-н чиргүүл дүүжин машин дансаар байгаа, техникийн хүчин чадлаар тариалалтыг 15 хоногт, уринш хагалгааг 25 хоногт, ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах боломжтой боловч байгаа техникийн 50-60 хувь нь их хуучирч, сэлбэгийн үнэ өндөр, олдоц муутай байгаа зэргээс шалтгаалж нэгийг нь нөгөөгөөр сэлбэх замаар арай ядан үйлдвэрлэлээ явуулж байгаагаас болж технологийн горимууд зөрчигдөж, ургац алдаж байгаагаас нэгжийн ургац тогтвортой нэмэгдэхгүй байна.
 
Хоёр : Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага.
 
1. Дэлхийн зах зээл дээр үр тарианы эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь жилээс жилд өсөж байгаагийн зэрэгцээ хүн бүр цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болсон өнөө үед, газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх асуудал зайлшгүй чухал болж байна.
 2. Газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд буурч байгаа ч аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагаас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого“, “Ногоон хувьсгал” дэд хөтөлбөр, “Зоорь” хөтөлбөр зэрэг бодлогын чанартай олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өрхийн тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж, аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 80 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50 орчим хувийг хангаж байна. Энэ үзүүлэлт нь “Атрын гурав дахь аян” тариалангийн үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилтыг хангах нөөц боломж байгааг харуулж байна.
            3. Импортын хараат бус, хүн амын хүнсний хангамж, нөөцийг бүрдүүлэхийн тулд Монгол улсын “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого“ болон “Атрын гурав дахь аян“ – ны хүрээнд газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна
 
 Гурав: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
 3. Газар тариалангийн талаар баримтлах энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ нь байгаль орчин, эдийн засаг, санхүүгийн нөөцөө зохистой ашиглаж үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үр ашиг, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн хүн амын хүнсний аюулгүй байдал болон үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх, газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зарчимд тулгуурлана.
 
 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ доорхи зарчимуудыг баримтална .
 
3.1. Байгаль , экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах.
3.2. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
3.3 Хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн шугмаар олгогдож байгаа зээл тусламжийн хөрөнгийг үр ашигтай, тооцоотой зарцуулах.
3.4. Хөтөлбөрийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайн сурталчилж, амжилттай хэрэгжүүлэх.
 Дөрөв : Хөтөлбөрийн зорилго, зорилт .
 
 4. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэж, эрчимжүүлэн хөгжүүлэх замаар хүн амыг аюулгүй, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангаж, импортын хараат байдлыг арилгахад хөтөлбөрийн зорилго оршино.
 
 Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна . Үүнд:
 4.1 Үйлдвэрлэлийн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх
 4.2. Атаршсан болон ашиглалтгүй байгаа талбайг эргэлтэнд оруулах замаар тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх.
 4.3 Тариаланчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар боловсон хүчний асуудлыг шийдвэрлэж, нөөцийг нэмэгдүүлэх.
 4.4 Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэний үр дүнд техникийн шинэчлэл, паркын нөхөн хангалтыг оновчтой хийх, хөрсний үржил шимийг сайжруулах усалгаатай тариаланг хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийг эрчимжүүлэх.
 4.5. Үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлж, 2010 онд аймгийн хүн амын хэрэгцээт гурилыг 100 , төмсийг 120 хувь, хүнсний ногоог 70 хувиар хангах,
 
 Тав: Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ .
 
 5. Хөтөлбөрийн 4.1 дэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд :
 5.1. Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариалан бие даасан салбар болж хөгжсөний 50 жилийн ойг угтан Монгол улсын Засгийн газраас зарласан “Атрын гурав дахь аян“ үндэсний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх аймаг, сумдын зөвлөл байгуулж ажиллах. Үүний үр дүнд банкны зээлийн хөнгөлөлт, буудайнд олгох урамшуулал, үрийн тариалангийн даатгалд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөнгөлөлттэй үнээр техник тоног төнөөрөмж олгох, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах зэрэг улсаас хэрэгжүүлэх асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч ажиллах.
 5.2. ХААИС, УГТСЭШХ-ийн эрдэмтэдтэй хамтран Булган аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон газар тариалангийн системийг шин‎эчлэн боловсруулах. Системийг шинэчлэн боловсруулахдаа сум орон нутгийн цаг уурын болон газар тариалангийн үйлдвэрлэлийн олон жилийн судалгаан дээр үндэслэн, 3 - 4 бүс болгон түүнд тохирсон үйлдвэрлэлийг явуулах.
 5.3. Улсын хэмжээнд зарласан “Атар -50“ уралдааны болзлыг тариаланчдад сурталчлах, аймгийн болзол зарлах.
 5.4. Тариалангийн аж ахуйн нэгж, иргэн бүр газартаа жинхэнэ эзэн болж, үржил шимийг хамгаалан ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх
 5.5. Хадлан бэлчээрийн талбайг хашиж хамгаалах, хуваарьтай ашиглах, олон наст ургамал тариалах зэргээр арчилж тордон ургац нэмэгдүүлэх замаар атаршсан газрын нөхөн сэргээлт хийх.
 5.6. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд тариалангийн газрыг ашиглуулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах .
 5.7. Спиртийн үйлдвэрийг шаардагдах түүхий эдийнхээ 50-иас доошгүй хувийг өөрсдөө үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.
 5.8. Тариалангийн талбайг малаас хамгаалах, хашаажуулахад төсөл хөтөлбөрийн шугамаар дэмжлэг үзүүлэх.
 
 6. Хөтөлбөрийн 4.2 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ . Үүнд :
 
 6.1. Атаршсан болон ашиглалтгүй байгаа талбайн хөрсний бүтэц, үржил шимийн судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран гаргах.
 6.2. Газрын харилцааны албатай хамтран тариалангийн газрын нарийвчилсан тооллого хийж, ашиглалтыг сайжруулах чиглэл боловсруулах .
 6.3. Талбай ашиглалтын дэвтэрийн загварыг гаргаж , аж ахуйн нэгж, иргэдэд хөтлүүлж хэвшүүлэх
 6.4. Дээрхи үзүүлэлтүүдийг үндэслэн аймгийн нийт эргэлтийн талбайн 2008 онд 33200 га буюу 50,2 %, 2009 онд 40500 га буюу 61,0 %, 2010 онд 50000 га буюу нийт эргэлтийн талбайн 76 %-ийг эргэлтэнд оруулна.
 
 7. Хөтөлбөрийн 4.3 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
 7.1 Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох, аж ахуй эрхлэх чадавхийг сайжруулах, 5000 га-аас дээш эргэлтийн талбайтай аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн агроном, инженертэй болгох
 7.2. Мэргэжилтэй ажилчид, механикжуулагчид, ногоочдыг бэлтгэх зорилгоор МСҮТ-д фермерийн анги нээх.
 7.3. Мэргэжлийн агрономч, инженер, механикжуулагчдыг сүүлийн үеийн техник технологийн чиглэлээр давтан сургалтанд хамруулах, гадаад дотоодод дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах.
 7.4. Сум, аж ахуйн нэгжүүд , орон нутгийн тогтвор суурьшилтай ажиллах боломжтой залуучуудыг өөрийн нэрэн дээр ХААИС-тай гэрээ байгуулан суралцуулж мэргэжилтэн бэлтгэх .
 7.5. Аж ахуйн нэгж иргэдийг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, багш нартай гэрээ хэлцэл хийлгэж, сургалт, туршилт, судалгаа, үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах.
 7.6. ХААНТ-ийн бааз суурийг бэхжүүлэх, газар тариалангийн эрчимжсэн үлгэр жишээ загвар аж ахуйн нэгжийг 2-3 суманд байгуулж, шинжлэх ухаан, техникийн ололт нэвтрүүлэх түшиц газар болгон орон нутгийн сургалт зохион байгуулах
 7.8. Цаашид салбарын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран МАА, газар тариалангийн мэргэжилтэн ажиллагсдыг давтан болон мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулах, мэргэшүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх, сургалт шинжлэх ухаан үйлдвэрлэл үйлчилгээг нэгтгэн зохицуулсан, бүс нутгийн хэмжээнд үйлчлэх ХАА-н мэргэжилтэн фермер бэлтгэх хамтарсан хөрөнгө оруулалт бүхий мэргэжлийн сургуулийг байгуулан ажиллуулах эхлэл тавих
 8. Хөтөлбөрийн 4.4 дэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
 8.1. Хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилтын хүрээнд хөрс боловсруулах дэвшилтэт технологи цомхотгосон болон тэг элдэншүүлэлтийг нэвтрүүлэх, таримлын сэлгээг зохистой тогтоох, ногоон бордуурт уриншийг нэмэгдүүлэх, эрдэс шим бордооны үйлдвэр байгуулж хэрэглээг өргөжүүлэх, зурваслан тариалах, ойн зурвас байгуулах
 8.2. Бүс нутгийн хөрс цаг уурын онцлогт тохирсон агроэкосистемийг бий болгож арвай, хошуу будаа, бог будаа, шар буурцаг, рапс, эрдэнэшиш зэрэг хүнс, техник, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах
 8.3. Сэлэнгэ, Орхон, Эг зэрэг голын сав нутагт усалгаатай тариалан эрхлэх хайгуул судалгаа, зураг төсөл хийлгэх, систем байгуулах ажлыг иргэд, аж ахуйн нэгжийн болон улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх
 8.4. Орхон, Баянннуур сумдын услалтын системийг ашиглалтанд оруулж, үр тарианы болон жимс, жимсгэнийн үр үржүүлэх чиглэлээр ажиллуулах .
 8.5. Хуучин ашиглаж байсан суваг шуудуу, эвдэрсэн худгийг сэргээн засварлах, гол горхи булаг шандны урсгал усны нөөцийг байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, гадаргуугийн усны урсацыг үр дүнтэй хэрэглэх усан сан, хөв байгуулах.
 8.6. Хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмж, дуслын болон нэвчилтийн усалгааны системийг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх .
 8.7. Усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой, санаачлага гаргаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулах замаар 2010 онд тариалах хэмжээг 2.5 дахин буюу 3000 га-д хүргэх.
 8.8. ХАА-н техник хэрэгсэл үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах чиглэлээр гарч байгаа санал санаачлагыг санхүү, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих,
 ажиллах боломжтой хуучин засварын газруудыг ашиглалтанд оруулах .
 8.9. Лизингийн үйлчилгээг хөгжүүлэх, техникээр үйлчлэх аж ахуйн нэгж байгуулах замаар жижиг аж ахуйн нэгж, өрхийн тариаланчдын хэрэгцээнд нийцсэн бага дунд хүчин чадалтай техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах
 8.10. Үйлдвэрлэлийн цар хүрээ, төрөл чиглэл, технологид нийцсэн техникийн шинэчлэл хийхэд улсын болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн дэмжлэг үзүүлэх замаар одоо байгаа паркын 70-80 хувийг шинэчлэх.
 8.11. Байгаль орчин, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөгүй аргаар тариалангийн хог ургамал, өвчин хортонтой тэмцэх .
 8.12. “Газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах технологийн зөвлөмж“-ийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд мөрдөж ажиллах
 8.13. Техник, технологи, үрийн шинэчлэл, услалтын системд оруулсан хөрөнгө оруулалтын дүнг жил бүр шалгах
 8.14. Өрхийн тариаланг дэмжих хүрээнд төлөвлөгөө гаргаж, БУЛГАН-ЗООРЬ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх , жимс, жимсгэнэ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
 9. Хөтөлбөрийн 4.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
9.1. Ганд тэсвэртэй, арвин ургацтай, усалгаагүй болон усалгаатай нөхцөлд тохирох зусах буудайн сортын үрийг үндэсний хөтөлбөртэй уялдуулан үржүүлэх арга хэмжээ авч, үрийн шинэчлэлт хийх .
 9.2. 2010 он гэхэд үрийн талбайг даатгалд бүрэн хамруулж, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын үрийн нөөцийн газруудыг түшиглэн үр тарианы бүс нутгуудад тохирсон нутагшсан сортуудыг сонгон тариалж, үрийн аж ахуйн системийг сэргээж сортын үр үйлдвэрлэх бүс нутгийг тогтоож, үр тариа цэвэрлэх байгууламж, механикжсан агуулахуудыг засварлах, шинээр барихад дэмжлэг үзүүлэх .
 9.3. Төмсний Импала, Витара болон нутагшсан Монгол сортуудын үрийг үржүүлэн 2010 онд бүх сумдыг хангах ажлыг хөтөлбөр, төслийн дэмжлэгээр хэрэгжүүлэх
 9.4. Сэлгээнд зориулж хөх тариа, арвай, овьёос, царгас, эрдэнэ шиш, вандуй зэрэг үр тариа тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх.
 
 10. Аймаг, сумдын төрийн захиргааны байгууллагууд дээрх арга хэжээнүүдээс дараахь үүргийг хэрэгжүүлнэ.
 
10.1. Хөтөлбөрийн 5.1-5.3, 5.9, 7.5–7.6, 8.6, 8.8–8.10, 8.14, 9.1–9.4 дэх заалтуудыг Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ, СЭЗБЗХ, ХХААГ, Сумдын ЗДТГ хамтран хэрэгжүүлэх.
10.2. Хөтөлбөрийн 5.4, 5.5, 5.7 болон 6.1-6.3 дахь заалтуудыг Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ , Газрын алба, ХХААГ , Сумдын ЗДТГ хамтран хэрэгжүүлэх.
10.3 Хөтөлбөрийн 5.8, 6.4 заалтыг Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ, ХХААГ хамтран хэрэгжүүлэх.
10.4. Хөтөлбөрийн 7.1–7.4, 7.8 дахь заалтуудыг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газар, ХХААГ, Сумдын ЗДТГ хамтран хэрэгжүүлэх.
10.5. Хөтөлбөрийн 8.1-8.5, 8.7, 8.11 дэх заалтуудыг Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ, БО-ны алба, ХХААГ, Сумдын ЗДТГ хамтран хэрэгжүүлэх .
10.6. 8.12–8.13 заалтыг Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ, МХГ, ХХААГ хамтран хэрэгжүүлэх .
 
 Зургаа: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага зохион
байгуулалт, хяналт
11. “Атрын гурав дахь аян“ тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2008-2010 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.
12. Дэд хөтөлбөрийг зохион байгуулах аймгийн зөвлөлийг аймгийн Засаг дарга ахлах бөгөөд орлогч дарга нь Засаг даргын орлогч , бүрэлдэхүүнд нь аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга нар , МХГ , БСГ , ХХААГ-ын дарга мэргэжилтнүүд, үр тарианы үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг зарим сумдын Засаг дарга нар, орон нутгийн хэвлэл мэдээлийн ажилтнууд орно.
13. Дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохицуулах, мэргэжлийн арга зүйгээр удирдах үүргийг ХХААГ хэрэгжүүлнэ.
14. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн бүх сумдад салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг сумдын Засаг дарга нар ахалж, орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл орсон байна.
15. Дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн Засаг дарга батлах бөгөөд сумдад сумын Засаг дарга батална.
16. Дэд хөтөлбөрийн холбогдох заалтуудыг аймгийн засаг даргын хэлтэс агентлагийн дарга нар болон сумдын засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
17. Дэд хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүрийн үр дүнгийн гэрээ дүгнэх үед аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байна.
 
 Долоо : Хөтөлбөрийн санхүүжилт
 
18. “Атар гурав дахь аян“ тариалангийн хөжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана.
18.1. Аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн хөрөнгө
18.2. Улсын төсөв.
18.3. Орон нутгийн төсөв.
18.4. Банкны зээл.
18.5. Гадаад орон, ОУБ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл .
18.6. Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө оруулалт
 
 19. Улсын болон орон нутгийн төсөвөөс гаргах санхүүжилтийг тухайн асуудал хариуцсан Сайд, аймгийн Засаг даргын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.
 
 Найм : Дэд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
 
20. Дэд хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ .
 
20.1. Дэд хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн орчны хэрэгжилтийн үнэлгээ
20.2 Мэргэжил эзэмшүүлсэн, урт богино хугацааны сургалтанд хамрагдсан мэргэжилтэн, механикжуулагч, тариаланчдын тоо.
20.3. Нийт болон нэгж талбайгаас авсан ургацын хэмжээ.
20.4. Усалгаатай талбайн өсөлт, нэгж талбайн ургацын хэмжээ.
20.5 Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчилсэн тоо, парк ашиглалт
20.6. Тариалангийн салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо, өсөлт
20.7. Аймаг, сумын хүн амын гурил, төмс, хүнсний ногооны хангалтын хувь .
21.          Дэд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг тооцохдоо тухайн жилийн байгаль цаг уурын болон эдийн засгийн макро микро орчны байдал, зах зээлийн үнийн өсөлт зэргийг харгалзана.