Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2008
59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
 
“АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОЛ БАГАТАЙ ЯВУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
 
Зорилт
 
Арга хэмжээ
 
Хугацаа
Хариуцан гүйцэтгэх байгууллага
 
 
 
1.
 
Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, уурхайн эдэлбэр газар, талбайн тооллого явуулах, экологид учирсан хохирлыг тогтоон түүнийг нөхөн төлүүлэх;
1. Ашигт малтмалын ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага бүрийн уулын ажлын дэвсгэр зураг хийж, бүртгэх, эвдрэлд өртсөн талбайн хэмжээг тодорхойлох, эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийгээгүй талбайн хэмжээ, эзэлхүүнийг тогтоох
2008 оны II  улирал
МХГ, БОА, Газрын алба
2. Эвдэрсэн газрын тооллого хийж тусгай зөвшөөрөл эзэмшигч, хариуцагчийг тогтоох
2008 III улирал
МХГ, БОА
3. Эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн аймгийн хэмжээний бүртгэл, мэдээллийн сүлжээ бүрдүүлэх
2010 он
МХГ, БОА
 
2.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нөхөн сэргээх ажлын журам, эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, заавар, ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартыг мөрдүүлэх;
1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын жил бүрийн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах ажлыг стандартын дагуу хийлгэж хэвшүүлэх.
2008 оны
I улирлаас
МХГ, БОА
2. Биологийн нөхөн сэргээлтийг шинэчлэгдсэн аргачлалын дагуу хийлгэн ашигт малтмалыг хайх, олборлох явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг мөрдүүлэх
2008 оны
I улирлаас
БОА, МХГ,
3. Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хөрсний үржил шим, бүтэцтэй нь уялдуулан тогтоох, экологийн хохирлын төлбөр, нөхөн төлбөр, хураамжийг тооцох, хариуцуулах, төлүүлэх
2008 оны
I-II  улирал
БОА, МХГ
4. Орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга, технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтанд хамруулах
 
2008 оноос
БОА, МХГ, ЦХ
5.Ашигт малтмалыг хайх, олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах газар, бүс нутгийг тогтоох, жагсаалтыг гаргах
2008-2010 он
БОА, Газрын алба, Сумын ИТХ, Засаг дарга нар
 
6. Уурхайг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах үеийн нөхөн сэргээлтийн төсөл, томоохон төсөлд хаалтын нөхөн сэргээлтийн сан байгуулах
2008-2010 он
БОА
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны байгаль орчны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд орон нутгийн байгаль орчныг хамгаалах болон хяналтын байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах;
 
 
 
 
1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд уурхайн эдэлбэр газрын байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх, энэ ажилд төв, орон нутгийн хяналт, зохицуулалтыг сайжруулах
 
2008 он
МХГ
2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим томоохон компани, аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийн хөтөлбөр хийлгэх
2008 оны
II улирал
МХГ, БОА, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд
 
3. Хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг заавал хийлгэх шаардлагыг аймгийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлдэг болох
2008-2010 он
МХГ, БОА
4. Аймгийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын газрын ажлын уялдааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, жил бүр 2-оос доошгүй удаа нөхөн сэргээлтийн явцтай танилцан дүгнэлт гаргаж байх байнгын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх
2008 оноос
МХГ, БОА
5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон газрын судалгааг гарган аймгийн ИТХуралд оруулан хэлэлцүүлэх
2008 оны 3-р улиралд
БОА
6. Тусгай зөвшөөрөлийн болон нөөц ашигласны төлбөрийн гүйцэтгэлд тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр хянах
2008оноос
МХГ, БОА, Татварын хэлтэс
7. Холбогдох хууль тогтоомжуудыг орон нутагт сурталчилан, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг нээлттэй танилцуулан иргэдийн хяналтан доор ажиллах.
2008-2010 он
БОА, МХГ
4.
 
Хайгуул, ашиглалтын хаягдалгүй, байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагыг бий болгох
 
1. Нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг мэргэжлийн алба, аж ахуйн нэгжийг байгуулж нөхөн сэргээлт хийгдээгүй болон дутуу хийгдсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авч, зардлыг нөхөн төлүүлэх
2008-2010 он
БОА
2. Алтны шороон орд болон бусад ашигт малтмалын ашиглалтын байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг сонгон мөрдүүлэх, энэ талаар гарч байгаа тэргүүний арга туршлагыг нийтэд дэлгэрүүлэх
2008-2010 он
МХГ
 
5.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Уул уурхайн нөхөн сэргээлтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгаа, сургалт, семинар зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
 
 
 
 
1. Нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх үйл ажиллагааг жигдрүүлэх
2008-2010 он
БОА, МХГ
2. Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгж, байгууллага болон эвдэрч өөрчлөгдсөн талбайн талаар мэдээлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй технологиор ашигт малтмал ашиглахыг дэмжиж сурталчлах
 
 
2008-2010 он
БОА, МХГ, Сумын Засаг дарга нар
3. Нөхөн сэргээлтийн хөрөнгө барьцаалах, үүсмэл ордыг ашиглах, хайгуулын талбайг нөхөн сэргээхэд зөрчил гаргасан, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох
 
2008 оны
I улирлаас
БОА, МХГ
4. Төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хяналт тавьж ажиллах
2008 оны
I улирлаас
2010 он
МХГ, БОА
5. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад зориулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт семинар тогтмол зохион байгуулж байх
 
2008-2010 он
БОА, МХГ,
 
6. Орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтад хамруулах
2008-2010 он
БОА, МХГ,
7. Нөхөн сэргээлтийн асуудлаар гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, гадаадын байгууллагын тусламж дэмжлэгийг авах
2008-2010 он
БОА, МХГ
 
6.
 
 
Нөхөн сэргээлтийн талаар улирал бүр мэдээ авах, улсын статистик мэдээнд хамруулах
 
1. Аймаг орон нутагт нөхөн сэргээлт хийж байгаа тайланг жил бүр авч хэлэлцэн БОЯаманд хүргүүлэх
2008 оноос
эхлэн
БОА