Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны
                                                41 дүгээр тогтоолын хавсралт
АЙМГИЙН ШАГНАЛЫН ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Аймгийн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлан өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Аймгийн шагнал нь:
      1. Аймгийн Хүндэт иргэн 
      2. Аймгийн Хүндэт өргөмжлөл
      3. Аймгийн Сайн малчин
      4. Аймгийн Тэргүүний тариаланч
      5. Аймгийн Хөдөлмөрийн аварга
      6. Аймгийн Тэргүүний хамт олон
      7. Аймгийн Засаг даргын жуух бичиг гэсэн төрөлтэй байна.
2. Аймгийн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх
уламжлах, өргөн мэдүүлэх
      2.1. Энэ журмын 1.2-н 3-5 дахь шагналаар шагнуулах хүнийг сум, байгууллага нь хамт олны хурлаараа хэлэлцэх бөгөөд, хурлын ирц нь шагналд нэр дэвшигчийн харьяалагдаж буй нэгжийн хамт олны 60-аас доошгүй хувь нь байж, хуралд оролцогсодын 80-аас дээш хувь нь тухайн хүнийг шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвөл тодорхойлолт гаргаж байгууллагын дарга дараагийн шатны байгууллагад уламжилна.
      2.2. Тодорхойлолтод шагналд нэр дэвшигч эрхэлсэн ажилдаа ямар амжилт, бүтээл гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр сум, байгууллагад ямар ашиг тус өгснийг баримтаар дурдан тусгаж, эл амжилтанд тохирох шагналын нэр заасан саналаа, сумын Засаг даргаар уламжлан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
      2.3. Шагнуулахаар ирүүлсэн тодорхойлолт, материалыг аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч шалгаруулан энэ журмын 1.2.3 - 1.2.6 заасан шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хамтарсан хурлаар хэлэлцэн шийдвэрлэж цагаан сарын шинийн нэгний өмнө шагнана. 1.2.1-д заасан шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэнд олгохыг шийдвэрлэнэ. 1.2.2-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарын шийдвэрээр тухайн үед нь шагнана. 1.2.7-г аймгийн Засаг даргын шийдвэрээр шагнана.
      2.4. Аймгийн шагналаар шагнуулахаар сум, байгууллагаас өргөн мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
            2.4.1. Нэр дэвшигчийн анкет (нэгдүгээр хавсралтаар)
            2.4.2. Ажил байдлын тодорхойлолт
            2.4.3. Хамт олны хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл
 2.4.4. Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт
            2.4.5. Холбогдох хэлтэс, агентлагуудын санал
            2.4.6. Сум, байгууллагын даргын гарын үсэг бүхий өргөн мэдүүлэх албан бичиг зэрэг болно.
      2.5. Шагналд тодорхойлсон хүний материал нь бүх талаараа үнэн зөв, бодит байдалд тулгуурласан байна. 
Тайлбар: Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг аймгийн Тэргүүний хамт олноор шагнуулах тодорхойлолтыг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, бусад байгууллага, аж ахуйн нэгжийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга уламжилж, энэ журмын 2.1, 2.2, 2.4 -д заасны дагуу материалыг бүрдүүлж ирүүлнэ.
3. Аймгийн шагнал олгоход баримтлах зарчим,
шагнах асуудлыг шийдвэрлэх
      3.1. Аймгийн шагналаар шагнахдаа доорх зарчмыг баримтална.
      3.1.1. Аймгийн Хүндэт иргэн: Жилд тухайн салбарт нийтдээ 20-оос доошгүй жил тогтвор сууршилтай ажиллаж, сүүлийн 5-аас доошгүй жил тасралтгүй үр дүнтэй амжилтанд хүрсэн, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан 1-ээс илүүгүй хүнийг шалгаруулж шагнана.
      3.1.2. Аймгийн Хүндэт өргөмжлөл: Тухайн салбарт нийтдээ 10-аас доошгүй жил тогтвор сууршилтай ажиллаж, сүүлийн 5-аас доошгүй жил тасралтгүй үр дүнтэй амжилтанд хүрсэн, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүнийг шалгаруулж шагнана.
      3.1.3. Аймгийн сайн малчин: Жил бүр аймгийн сайн малчин цолоор 9 хүртэл хүнийг шалгаруулна.
      3.1.4. Аймгийн тэргүүний тариаланч: Жил бүр аймгийн тэргүүний тариаланчаар 2 хүртэл хүнийг шалгаруулна.
      3.1.5. Аймгийн хөдөлмөрийн аварга: Тухайн жилд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа тодорч амжилттай ажилласан, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан нутгийн захиргаа, хууль хяналт, эдийн засаг, нийгмийн салбарын ажилтан 9 хүртэл хүнийг шалгаруулж шагнана.
      3.1.6. Аймгийн тэргүүний хамт олон: Аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны чанарыг харгалзан 3 хүртэл байгууллагыг Засаг даргын Тамгын газрын саналыг үндэслэн шалгаруулж шагнана. 
      3.1.7. Аймгийн Засаг даргын жуух бичиг: Төр захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнана. 
      3.2. Энэ журмын 3.1.3-аас 3.1.6-д заасан хүмүүсийг шалгаруулах болзол журмыг аймгийн Засаг дарга батална.
4. Аймгаас олгох шагналын нийтлэг тодорхойлолт
      4.1. Аймгийн “Хүндэт Иргэн” шагналын үнэмлэх, тэмдэг:
      Аймгийн “Хүндэт Иргэн” үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж доод талд нь “Говь-Алтай аймгийн Хүндэт иргэн” гэж бичсэн байна.
      Доторхи хуудас нь түмэн наст хээ бүхий шаргал өнгийн дэвсгэртэй байх бөгөөд Говь-Алтай аймгийн хүндэт иргэн, дугаар, шагнагдсан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
      Тэмдэг нь 3 см-ийн радиустай, аймгийн сүлдтэй байх бөгөөд цул мөнгөөр цутгасан, “Говь-Алтай аймгийн Хүндэт иргэн” нэрийг алтадмал өнгөөр товойлгож гаргасан байна.
   4.2.Аймгийн “Хүндэт өргөмжлөл” шагналын үнэмлэх, тэмдэг:
      Аймгийн “Хүндэт өргөмжлөл” үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж доод талд нь Говь-Алтай аймгийн “Хүндэт өргөмжлөл” гэж бичсэн байна.
      Доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий шаргал өнгийн дэвсгэртэй байх бөгөөд Говь-Алтай аймгийн хүндэт өргөмжлөл, дугаар, шагнагдсан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга хоёр гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
      Тэмдэг нь 3 см-ийн радиустай, аймгийн онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй байх бөгөөд “Говь-Алтай аймгийн Хүндэт өргөмжлөл” нэрийг товойлгож гаргасан байна.
      4.3. Аймгийн сайн малчны үнэмлэх, тэмдэг:
      Аймгийн “Сайн малчин”-ны үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж түүний доод хэсэгт нь “Говь-Алтай аймгийн сайн малчны үнэмлэх” гэж бичиж хэвлэсэн байна.
      Үнэмлэхийн доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд орон нутгийн байгаль, 5 хошуу малын зураг, Говь-Алтай аймгийн сайн малчин, дугаар, шагнагдсан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
      Аймгийн сайн малчны тэмдэг нь эх бие болон зүүлт хэсгээс бүрдэх бөгөөд эх биеийн хэсэг нь 2 см-ийн радиус бүхий хэмжээтэй тойрог байна. Эх биеийн хэсэгт байгалийн болон 5 хошуу малын зургийг товойлгож дүрслэх бөгөөд Говь-Алтай аймгийн сайн малчин гэсэн бичигтэй байна.
    1. Аймгийн тэргүүний тариаланчийн үнэмлэх, тэмдэг
      Аймгийн тэргүүний тариаланчийн үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж түүний доод хэсэгт Говь-Алтай аймгийн тэргүүний тариаланч гэж бичиж хэвлэсэн байна.
      Үнэмлэхний доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд тухайн орон нутгийн байгаль, газар тариаланг харуулсан зураг, Говь-Алтай аймгийн тэргүүний тариаланч, дугаар, шагнасан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гарын үсэг зурахаар хэвлэсэн байна.
      Аймгийн тэргүүний тариаланчийн тэмдэг нь эх бие болон зүүлт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эх бие нь 2 см-ийн радиус бүхий хэмжээтэй тойрог байна. Ногоон /газар/ өнгийн дэвсгэртэй байгалийн дүрслэл дээр тариан түрүүг дүрсэлж “Говь-Алтай аймгийн тэргүүний тариаланч” гэсэн бичигтэй байна.
      4.5. Аймгийн хөдөлмөрийн аваргын үнэмлэх, тэмдэг
      Хөдөлмөрийн аваргын үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж түүний доод хэсэгт “Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн аварга” гэж бичиж хэвлэсэн байна.
      Үнэмлэхийн доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд тухайн орон нутгийн онцлогийг харуулсан зураг, Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн аварга, дугаар, шагнасан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гарын үсэг зурахаар хэвлэсэн байна.
      Аймгийн хөдөлмөрийн аварга тэмдэг нь эх бие болон зүүлт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эх биеийн хэсэг нь 2 см-ийн радиус бүхий хэмжээтэй тойрог хэлбэртэй байна. Эх биеийн хэсэгт орон нутгийн байгаль, түүхэн замналын онцлогийг бэлэгдсэн дүрслэлтэй байх бөгөөд “Аймгийн хөдөлмөрийн аварга” гэж бичсэн байна.
      4.6. Аймгийн тэргүүний хамт олны гэрчилгээ, хаяг
      Аймгийн тэргүүний хамт олны гэрчилгээ нь өргөн 21 см, урт 29.7 см-ын хэмжээтэй, жаазтай түмэн насан хээ бүхий хүрээтэй, аймгийн сүлд, шагнасан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна
      Хаяг нь өргөн 29.7 см, урт нь 42 см-ын хэмжээтэй байх бөгөөд мөнгөлөг металл хавтан дээр Говь-Алтай аймгийн Тэргүүний хамт олон гэж хэвлэсэн байна.
4.7. Аймгийн Засаг даргын жуух бичиг:
      Аймгийн Засаг даргын жуух бичиг нь өргөн 21 см, урт 29.7 см-ын хэмжээтэй цэнхэр хавтастай, дотор талдаа түмэн наст хээ бүхий дэвсгэртэй байна. Хавтас нь дотроо нүүрэн талдаа аймгийн сүлдний зураг бүхий нугалбартай байна. Тус нугалбарын дотор талд шагнасан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймгийн Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
      4.8. Энэ журмын 1.2.1-1.2.6-д заасан шагнал хүртсэн хүмүүсийг аймгийн Хүндэт дэвтэрт бичнэ.
      Хүндэт дэвтэр нь өргөн 29.7 см, урт нь 42 см-ын хэмжээ бүхий цэнхэр өнгийн хавтастай, нүүрэн талд нь аймгийн сүлдийг дүрсэлж, “Говь-Алтай аймгийн Хүндэт дэвтэр” гэж бичсэн байна. Дотор талдаа дэс дугаар, овог нэр, шагналын төрөл, шагнал авсан огноо зэргийг хүснэгтэд цувуулан бичсэн байна.
 
   5. Мөнгөн шагналын хэмжээ
5.1. Аймгийн “Хүндэт Иргэн”   500.0  төгрөг
5.2. Аймгийн “Хүндэт өргөмжлөл”  100.0 төгрөг
5.3. Аймгийн “Сайн малчин”   100.0 төгрөг
5.4. Аймгийн “Тэргүүний тариаланч”  100.0 төгрөг
5.5. Аймгийн “Хөдөлмөрийн аварга”  100.0 төгрөг
5.6. Аймгийн “Тэргүүний хамт олон”  200.0 төгрөг  
5.7. Аймгийн “Засаг даргын жуух бичиг” 40.0 төгрөг
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН