Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  
     2004 оны 40-р тогтоолын хавсралт
Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам
            Нэг: Нийтлэг үндэслэл.
      “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 21-р зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн гишүүдийн хурал , төлөөлөн удирдах зөвлөлд орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөж ажиллана.
      Орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхэд Монгол улсын “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль, “ Компаний тухай” хууль, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол , Засаг даргын захирамж, энэхүү журмыг мөрдлөг болгоно.
            Орон нутгийн өмч бүхий газарт:
            А. Төсөвт байгууллагууд
            Б. ОНӨҮ-ийн газрууд
            В. ОНӨ-ийн оролцоотой компант, хоршоо , хувьцаат компаниуд
            Г. Бусдад түрээсээр ашиглуулж байгаа барилга , обьект , тоног төхөөрөмж зэрэг хамаарна.
      Хоёр: Гишүүдийн хурал болон төлөөлөн удирдах
                  зөвлөлд төлөөлөн хэрэгжүүлэх.
      А.Гишүүдийн хуралд
      2.1 Орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гишүүдийн хуралд орон нутгийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчийг тухайн компаны төлөөлөн удирдах зөвлөлийн / цаашид ТУЗ гэнэ/ гишүүдээс томилно
      2.2 Гишүүдийн хуралд төлөөлөх тухай итгэмжлэлийг аймгийн Засаг даргаас бичгээр олгоно.
      2.3 Орон нутгийн өмчийг төлөөлөх итгэмжлэл нь гишүүдийн тухайн хурал хүчинтэй байх бөгөөд хуралд хойшлогдож хэлэлцэхээр төвлөсөн асуудал хэвээр байх тохиолдолд итгэмжлэл нь хүчинтэй байна.
      2.4 Орон нутгийн өмчийг төлөөлөх итгэмжлэлтэй төлөөлөгч нь тухайн хуралд биеэр оролцох боломжгүй болсон үед энэ тухайгаа орон нутгийн өмчийн албанд мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд уг асуудлыг аймгийн Засаг даргад танилцуулан өмчийн төлөөлөгчийг шинээр томилж болно.
      2.5 Орон нутгийн өмчийг төлөөлөх итгэмжлэлтэй төлөөлөгч нь гишүүдийн хуралд таслах эрхтэй оролцоно
      2.6 Гишүүдийн хурлаар хэлэлцэх гэж байгаа асуудлын талаар орон нутгийн өмчийн алба болон шаардлагатай гэж үзвэл аймгийн Засаг даргаас удирдамж чиглэл авна. 
      2.7 Орон нутгийн өмчийг төлөөлж гишүүдийн хуралд оролцох төлөөлөгч нь дор дурьдсан асуудлаар холбогдох хүмүүсээс чиглэл удирдамж авна. Үүнд:
1.Хуулийн этгээдийн дүрэм батлах, өөрчлөлт оруулах
2. Дүрмийн санд өөрчлөлт оруулах санал боловсруулж хэлэлцэх
3. ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгох , томилох өөрчлөх , гэрээ байгуулах
4.Ашиг хуваарилах
5.Цэвэр активын 10 хувиас дээш хэмжээний зээл авах, гэрээ байгуулах
6. Үл хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх, шинээр худалдан авах санал хэлэлцэх
7. Аж ахуйн нэгжийг барьцаалах
8.Бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан буюу салбар компани байгуулах
9. Салбар төлөөлөгчийн газар байгуулах
10. Хөрөнгө оруулалт хийх
11.Бүтээгдэхүүний үнэ тогтоох , өөрчлөлт оруулах
      2.8 Дээр дурьдсан асуудлуудыг хэлэлцсэн санал нь аймгийн Засаг даргаар хянагдаж аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байна.
      2.9 Гишүүдийн хуралд орон нутгийн өмчийг төлөөлж оролцсон төлөөлөгч хурлаар хэлэлцсэн асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдсэн тухай орон нутгийн өмчийн албанд хурал хийсэн өдөр мэдээлнэ. Хурлын албан ёсны тэмдэглэл шийдвэрийг хурлаас хойш ажлын 3 хоногт багтаан ирүүлэх ажлыг зохион байгуулна.
      Б. Төлөөлөн удирдах зөвлөлд
      2.10 Орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д өмчийг төлөөлж ажиллах гишүүдийн асуудлыг аймгийн Засаг дарга томилох ба шаардлагатай бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтооно.
      2.11 ТУЗ-д аймгийн ИТХ, түүний ажлын алба, аймгийн Засаг дарга , түүний тамгын газарт ажилладаг төрийн албан хаагчдаас төлөөлөл оруулна .
      2.12 ТУЗ-д ажиллах орон нутгийн өмчийн төлөөлөгч нь энэхүү журмыг баримтлан ажиллана.
      2.13 ТУЗ-д орон нутгийн өмчийг төлөөлөн томилогдсон хүн нь уг аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ хууль ёсыг чанд сахиулж аймгийн удирдлагаас баримталж байгаа бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч байна.
      2.14 ТУЗ-д ажиллах орон нутгийн өмчийн төлөөлөгч нь асуудлыг хэлэлцэхэд биечлэн идэвхтэй санаачлагатай таслах эрхтэй оролцоно.
      2.15 Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуралд оролцож чадахгүй тохиолдолд ТУЗ-ийн даргад саналаа бичгээр ирүүлэх ба энэ нь өмчийн төлөөлөгчийн хуралд оролцсонд тооцох үндэслэл болно.
      2.16 ТУЗ-д ажиллах орон нутгийн өмчийн төлөөлөгч нь дараах асуудлаар хяналт тавина. Үүнд:
      - Орон нутгийн өмчийн эзэмшлийн хувь хэмжээнд
      - Түрээс , ноогдол ашгийн төлөвлөлтийн байдалд
      - Дүрмийн сангийн өөрчлөлтийн санхүүгийн баримтад тусгаж байгаа эсэхэд
      - Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд
      - Шаардлагатай асуудлаар хяналт шинжилгээ хийлгэж дүн мэдээлэлийг сонсох
      - Өмчийг арвижуулах, ашиглах хамгаалах, үр ашгийг дээшлүүлэх зардал бууруулах,  өр авлагыг барагдуулахад анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж байх
      2.17 ТУЗ-д ажиллах орон нутгийн өмчийн төлөөлөгч нь тухайн аж ахуйн нэгжээс дор дурьдсан мэдээллүүд авч байна. Үүнд:
      - Тайлан тэнцэл
      -Түрээс ноогдол ашиг төлсөн санхүүгийн баримт
      -Үйлдвэрлэл санхүүгийн холбогдолтой мэдээлэл
      -Хөрөнгө оруулалтын хэмжээ үр дүн
      - Бусад хуулийн этгээдээс үйл ажиллагаанд оролцож буй байдал
      -Үндсэн үйл ажиллагааны чиглэлд гарч буй өөрчлөлт
      -ТУЗ-ын хурлаар хэлэлцсэн асуудлууд , гарсан шийдвэрүүд, хэрэгжилт
      -Бусад шаардлагатай мэдээ тайлан, гарын авлага, судалгаа тооцоо
      2.18 Орон нутгийн өмчийн төлөөлөн ажиллаж буй гишүүд нь дор дурьдсан үүрэгтэй Үүнд:
      - Аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг жилд нэгээс доошгүй удаа шалгаж дүнг ТУЗ-ийн хуралд мэдээлнэ.
      - Мэдээлэлийн дагуу шалгалт хийх
      - Удирдлагын үйл ажиллагаа хууль зүйн хүрээнд явагдаж буй эсэхэд
      -Хууль , энэхүү журамд заасан бусад эрх үүргийг хэрэгжүүлэх явцад хяналт тавьж ажиллана.
Гурав: Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой
үйлдвэрийн газрын удирдах зөвлөлд
төлөөлөлийг хэрэгжүүлэх
    1. Орон нутгийн өмч бүхий Үйлдвэрийн газарт өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий удирдах зөвлөлийн гишүүдийг энэ журмын “Б” хэсгийн 10,11-д заасан заалтыг үндэслэн томилон ажиллуулна.
    2. Удирдах зөвлөл нь тухайн үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан гэрээнд заасан зорилтот түвшинг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж энэ журмын 2-ын 7,8,16,17-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн удирдлагад хяналт тавина
    3. Удирдах зөвлөлийн гишүүд нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргаас өгсөн удирдамж чиглэлийг хэрэгжүүлэхэд анхаарна.
    4. Дараахь асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд хүлээсэн чиг үүргийн дагуу оролцож , аймгийн удирдлагад уламжлан холбогдох хууль, энэхүү журмын дагуу шийдвэр гаргуулж байна.
А. Үйлдвэрийн газрын удирдлагыг өөрчлөх, цалин хөлс тогтоох
Б. Үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт , орон тооны  нормативыг тогтоох
В. Үйлдвэрийн газрын безнис төлөвлөгөөг хянаж , орлого зарлага ашгийн  төлөвлөгөөг батлах, тухайн жилд хүрэх зорилтот түвшинг тодорхойлох
Г. Үйл ажиллагааны үр дүнд олсон ашгийн хуваарилалт , хөрөнгө оруулалт ,  ноогдол ашгийн төлөвлөгөө
Д. Үндсэн хөрөнгийг данснаас хасах, шилжүүлэх, худалдан борлуулах, устгах  тухай санал
Е. Үйлдвэрийн газрыг татан буулгах, нэгтгэх, шинээр үүсгэн байгуулах,  өөрчлөн зохион байгуулах хувьчлах, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх  санал
      3.5 3-ын 4-д заасан асуудлуудаас А,Г,Д,Е-д заасан чиг үүргийг ИТХ-ын Тэргүүлэгчдээр шйидвэрлүүлж байна.
                  Дөрөв: Аймгийн Орон нутгийн өмчийн албаны чиг үүрэг
      4.1 Төлөөллийг хэрэгжүүлэх, тэдэнд мэргэжил арга зүйн чиглэл өгөх
      4.2 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын шийдвэр, аймгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх, биелэлт үр дүнг нэгтгэж тайлагнах, танилцуулах
      4.3 Төлөөлөн удирдах ба Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, саналаа боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
                  Тав: Хариуцлага
      5.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ болон Удирдах зөвлөлийн хуралд оролцоогүй тохиолдолд тухайн хуралд ноогдох хөлсийг олгохгүй
      5.2 Аймгийн удирдлагаас өмч, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын талаарх бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд саад учруулсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй санаачлагагүй хандсан нөхцөлд ТУЗ , Удирдах зөвлөлд томилогдсон шийдвэрийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлнэ.
      5.3 ТУЗ, удирдах зөвлөлд томилогдсон орон нутгийн өмчийн төлөөлөгч нь хагас бүтэн жилээр энэхүү журмын хавсралтын дагуу өөрийн үйл ажиллагааны тайлан гаргаж дараа сарын 20-ны дотор ОНӨ-ийн албанд ирүүлнэ.
      5.4 Орон нутгийн өмчийн төлөөлөгчид тайлан, ажлын үр дүнгээр олгох шагнал урамшууллыг өмчийн албанаас оруулсан саналыг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ.
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН