Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн
           2002 оны 56 -р тогтоолын хавсралт
Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам
Нэг: Нийтлэг үндэслэл
      1.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай “ хуулийн 31 дүгээр зүйлийн 4-р заалтыг үндэслэн Орон нутгийн өмчийг эзэмшигч байгууллагууд дэргэдээ сум байгууллагын дарга, захирлын шийдвэрээр “ Өмч хамгаалах байнгын зөвлөлийг /цаашид зөвлөл гэнэ/ байгуулан ажиллана. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга , 3 хүртэл гишүүд бүхий орон тоотой байна.
      1.2.Аймгийн орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна
      1.3. Зөвлөл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай “ хууль , төрийн өмчийн хорооны тогтоолоор батлагдсан журам , өмч хөрөнгийн харилцааг зохицуулахтай холбогдон гарсан аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол , Засаг даргын захирамж, шийдвэрүүд , энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана .
      1.4. Зөвлөл нь дотоодын хяналт хийхэд гол ажлаа чиглүүлэх бөгөөд өмч хөрөнгөтэй холбогдон гарсан хууль тогтоомж, журмын хэрэгжилт тухайн байгууллага дээр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавина.
      Хоёр: Зөвлөлийн эрх үүрэг
      2.1 Зөвлөл нь нь байгууллагынхаа өмч хөрөнгийг зөв зохистой , ариг гамтай ашиглахад байнгын хяналт тавьж , өмч хөрөнгөтэй холбогдон гарсан хууль тогтоомжийг сурталчлах, эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар сум байгууллагаас зохиож байгаа ажил, түүний хэрэгжилт , гаргаж буй шийдвэрт хяналт тавина.
      2.2 Сум байгууллагын хагас жилийн болон жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажилд хяналт тавьж дүгнэлт өгнө. Шаардлагатай гэж үзвэл хяналтын тооллого хийж болно.
      2.3 Байгууллагын эзэмшилд байгаа илүүдэлтэй болон элэгдэл, хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн осол гэмтлийн улмаас болон ашиглалтын шаардлага хангахгүй болон үндсэн болон эргэлтийн хөрөнгийг акталж устгах, зориулалтыг өөрчлөх, үнэ тогтоон худалдах асуудалд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 56-р тогтоолоор баталсан энэхүү журмын дагуу санал дүгнэлт гаргана.
      2.4 Зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн эргэлтийн болон үндсэн хөрөнгөнд хөдөлгөөн хийх хүсэлтээ байгууллагын дарга / захирал / сумын ИТХ болон аймгийн өмчийн албанд гаргана.
      2.5 Зөвлөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу акталж устгах хөрөнгөнд хяналт тавьж, үнэ тогтоож худалдах, устгах ажлын эрхлэн гүйцэтгэж энэ тухай акт үйлдэнэ.
      2.6 Хөрөнгө оруулалтаар авсан үндсэн хөрөнгө , хөрөнгө оруулалтаар хийгдсэн их засварын өртөг, мөн хандив , бэлэг тусламж, төслөөр авсан үндсэн хөрөнгийг данс бүртгэлдээ тусгасан байдалд хяналт тавьж Өмчийн албанд мэдээлнэ.
      2.7 Эвдэрсэн гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон , тухайн зах зээлийн үнийн жишиг ханшаас хэт өндөр үнээр авсан хэт доогуур үнээр борлуулсан үндсэн ба эргэлтийн хөрөнгийг илэрүүлж , буруутай этгээдээр хохирлыг
арилгуулах, зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авахыг байгууллагын даргаас шаардах эрхтэй.
      2.8 Илүүдэл ажлын байр , бусад хөрөнгийг ОНӨ-ийн албаны зөвшөөрөлтэй түрээслэсэн эсэх , түрээсийн орлогын 60 хувийн төвлөрүүлэлт , 40 хувийн зарцуулалт , түрээсийн байрны ашиглалтанд хяналт тавина.
      2.9 Үндсэн хөрөнгийн судалгааг тооллогын маягтын дагуу байгууллагын дарга, нягтлан бодогч нар хагас бүтэн жилийн эцэст Өмчийн албанд гаргаж өгөх бөгөөд уг мэдээллийн үнэн зөв эсэхэд зөвлөл хяналт тавина.
      2.10 Зөвлөлийн аливаа шийдвэр нь байгууллагын дарга /захирал/-ын тушаалаар баталгаажна.
      2.11 Зөвлөлийн үйл ажиллагаанд Өмчийн албаны ажилтнууд зөвлөгөө өгч хяналт тавьж ажиллах бөгөөд өмч эзэмшлийн гэрээг дүгнэхдээ зөвлөлийн санал дүгнэлтийг харгалзан үзнэ.
            Гурав: Зөвлөлийн хурал
      1.1. Зөвлөл нь тухайн шаардлагатай үед хурлаа хийж , байгууллагын өмч хөрөнгийн бүртгэл, эзэмшилт ашиглалт, хадгалалт хамгаалалтын талаар дүгнэлт хийж, хийсэн ажлынхаа талаар тайлан гаргаж хамт олон болон өмчийн албанд мэдээлнэ.
      1.2.Зөвлөлийн дарга хурлыг товлож, нарийн бичгийн даргаар дамжуулан бусад гишүүдэд зарлана.
      1.3.Хурлыг зөвлөлийн дарга удирдах бөгөөд гишүүдийн дийлэнх олонхи оролцсон нөхцөлд хүчин төгөлдөр болно.
      1.4.Протоколоор хоёр хувь үйлдэгдсэн хурлын дүгнэлт нь хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болж , байгууллагын дарга / захирал/-ын тушаалаар баталгаажна.
      1.5. Хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй болсон гишүүн саналаа урьдчилан бичгээр өгнө .
      1.6. Зөвлөлийн гишүүдийн хурлын ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, улирал бүрийн эцэст гишүүн бүрээр хуралд оролцсон байдал, гаргасан санал , өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулна .
      1.7. Зөвлөл хийсэн ажил хурлын материалаа баримтжуулсан тусгай ажлын хавтастай байна.
                  Дөрөв: Хүлээх хариуцлага. 
      4.1 Журамд заасан эрхийг хэтрүүлсэн , үндсэн хөрөнгийг данснаас хасахтай холбогдсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, журамд зааснаас өөр үндэслэлээр данснаас хасах дүгнэлт , санал гаргасан , Засаг даргын захирамжинд зааснаас өөрөөр захиран зарцуулсан, бусад өмчийн этгээдэд өмч өгч завшуулсан , хувьдаа ашиглан шамшигдуулсан буюу эдгээртэй адилтгах бусад үйлдэл хийсэн гэм буруутай этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
      4.2 Хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай “ хуулийн 82-р зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.