Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн ИТХ –ын Тэргүүлэгчдийн
2002 оны 66 -р тогтоолоор батлав.
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зар сурталчилгаа явуулах нийтлэг журам
Нийтлэг үндэслэл
Монгол улсын зар сурталчилгааны тухай хуулийн 9-ийн 1, 9-ийн 4 дэхь хэсэгт нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах, зар сурталчилгааны зөвшөөрөл олгох, хяналт тавих нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно.
Тавих ерөнхий шаардлага:
1.Зар сурталчилгааны үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгсэлээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна
2.Бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна
3.Зар сурталчилгааг тухайн ажил үйлчилгээ явуулахаас өмнө нийтэд хүргэсэн байна.
4.Зар сурталчилгааг тухайн ажил үйлчилгээ явуулж дуусмагц зогсоох буюу буулгана.
5.Зар сурталчилгааг явуулах, байрлуулах газрын зөвшөөрлийг тухайн сумын Засаг дарга олгоно.
6.Радио , телевизийн нэвтрүүлгийн дундуур / зөвхөн уран сайхны / нэг удаа 30 сек- ээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлж болно.
7.Аймаг сумын төвд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио гэрэлтүүлэг, бусад хөдөлгөөнгүй хэрэгслийн тусламжтай зар сурталчилгаа байрлуулахад сумын Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна
8.Гадна зар сурталчилгаанд авто тээврийн зам тэмдгийг хаасан хөдөлгөөнд саад учруулахаар байрлуулсан байж үл болно.
9.Тээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгаа түгээх бол орон нутгийн Замын цагдаагийн алба, хэсгийн төлөөлөгчөөс зөвшөөрөл авсан байна.
Зар сурталчилгаанд хяналт тавих.
1.Аймгийн хэмжээний зар сурталчилгаанд нутгийн өөрөө удирдах байгууллага, ЗДТГ, улсын хяналтын алба нэгэн зэрэг хяналт тавина.
2.Зар сурталчилгаанд хяналт тавих ажлыг тухайн сумын Засаг даргын баталсан эрх бүхий байцаагч хариуцна.
3. Хууль бус ёс суртахуунд нийцээгүй зар сурталчилгааг бүтээх, түгээхийг хориглоно.
4.Аймгийн радио телевиз, сонин хэвлэлээр нийтлүүлж нэвтрүүлсэн зар сурталчилгааны үнэн зөвийг тухайн байгууллагын дарга , эрхлэгч, иргэн өөрөө хариуцна
5.Аймгийн зар сурталчилгаанд хяналт тавих үүргийг ЗДТГ-ын соёл, хэвлэл, мэдээлэл хариуцсан түшмэл хариуцна.
6.Зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байцаагчид жилд нэг удаа орон нутгийнхаа өөрөө удирдах байгууллагад тухайн орон нутагт хийгдсэн зар сурталчилгааны талаар мэдээлэл хийж байна
7.Зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллага албан тушаалтны хууль ёсны шийдвэр шаардлагыг зөрчсөн, эсхүл үндэслэлгүйгээр биелүүлээгүй иргэн аж ахуйн нэгжийг зар сурталчилгааны хуульд зааснаар арга хэмжээ тооцно.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН