Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
                                                                                                                                             2003 оны 46 -р тогтоолын хавсралт.
                                          ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл.
  1. Орон нутгийн өөрийн өмчийн / цаашид өмчийн гэх / эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 5 – д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.
  3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгднэ.
  4. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч. ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд / цаашид түрээслэгч гэнэ / байна.
  5. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Орон нутгийн өмчийн алба болон орон нутгийн өмчит хуулийн этгээд / цаашид түрээслүүлэгч гэнэ / байна.
  6. Түрээслүүлэгч нь орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ орон нутгийн өмчийн алба болон холбогдох дээд байгууллагын зөвшөөрлийг авна.
  7. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.
  8. Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна. Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцлийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцно.
  9. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал орон нутгийн өмчийн албаны зөвшөөрөл авна.
  10. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг орон нутгийн өмчийн алба боловсруулж мөрдөнө. .
  11. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг холбогдох байгууллага, албан тушаалтны саналыг авч Орон нутгийн өмчийн алба боловсруулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр оруулж батлуулж мөрдөнө. 
    Хоёр. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 
түрээсийн гэрээ байгуулах.
  1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна. 
13 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа Орон нутгийн өмчийн албаны баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.
  1. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн албаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ.
  2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг түрээслэж байгаа эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно..
  3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Орон нутгийн өмчийн алба төвлөрүүлж орон нутгийн төсөвт оруулна.
  4. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэнд Орон нутгийн өмчийн алба болон түрээслэгч ОНӨ-т хуулийн этгээд хяналт тавина.
  5. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Орон нутгийн өмчийн албанд ирүүлж байх үүрэгтэй.
  6. Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд Орон нутгийн өмчийн албаны зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.
  7. Хэрэв орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол энэ тухай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах, зохион байгуулах асуудлыг холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөх ба урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт оруулан тооцож батална. 
  8. Тухайн үеийн орон нутгийн эдийн засгийн ашиг сонирхол, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог шинж байдалтай уялдан байгуулсан гэрээнд энэ журам үйлчлэхгүй. 
Гурав. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн
түрээсийн гэрээг цуцлах.
22.Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохиролыг төлүүлнэ.
Дөрөв. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр
эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг
шийдвэрлэх.
23.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг орон нутгийн өмчийн алба шийдвэрлэнэ
24.Түрээслэгч Орон нутгийн өмчийн албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны байгууллага болон хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. 
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН