Хэвлэх DOC Татаж авах
      Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн
           2002 оны 55 -р тогтоолын  хавсралт
Орон нутгийн өмчит хуулийн этгээд хөрөнгө олж авах , данснаас хасах журам
            Нэг: Нийтлэг үндэслэл
      1. Орон нутгийн өмчит хуулийн этгээд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг худалдаж авах, илүүдэл буюу ашиглалтын шаардлага хангахгүй байгаа үндсэн болон эргэлтийн хөрөнгөнд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдах, шилжүүлэх, акталж устгах данснаас хасахад энэхүү журмыг мөрдөнө.
      2. Барилга байгууламж машин техник, нэг сая төгрөгнөөс дээш үнэ бүхий тоног төхөөрөмжийг олж авах данснаас хасахад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэл болгоно.
      3. Дээр дурьдсанаас бусад үндсэн болон эргэлтийн хөрөнгийг олж авах данснаас хасахад сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн төсөвтэй шууд харьцагч байгууллагын удирдах зөвлөл шийдвэрээ гаргаж ТБЗ хэлтэс, ОНӨ-ийн албаар хянуулан бүртгэлдээ авах , данснаас хасах асуудлыг шийдвэрлэнэ.
      4. Аймгийн төсөвтэй шууд харьцагч орон нутгийн өмчит байгууллага болон сум , тосгон бүрт орон нутгийн өмчит хөрөнгө олж авах, данснаас хасах, дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэг бүхий Өмч хамгаалах байнгын зөвлөлийг сумдад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор , аймгийн төсөвтэй шууд харьцагч төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад байгууллагын дарга/ захирал/-ын тушаалаар томилон ажиллуулна.
      Хоёр: Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг данснаас хасах
      1.Орон нутгийн өмчит эд хөрөнгийг дараах тохиолдолд энэ журмын 1 дүгээр зүйлийн 2.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр данснаас хасна.
А. Илүүдэлтэй хөрөнгө
Б. Элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь бүрэн нөхсөн буюу ашиглалтын хугацаа дуусч цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгө
В. Ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр дүнгүй болох нь тогтоогдож буруутай эзэмшигч өр төлбөрөө төлж хохиролгүй болсон эд хөрөнгө.
Г. Техник технологийн болон хэрэглээний хоцрогдолд орж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон эд хөрөнгө.
Д. Анхны өртгөө бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн гэнэтийн осолд өртсөнөөс цаашид ашиглах боломжгүй болж техникийн дүгнэлт нь гарсан эд хөрөнгө.
      2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга , эрхлэгч нь өмч хамгаалах байнгын зөвлөлийн гаргасан эд хөрөнгө данснаас хасах Тэргүүлэгчид, Орон нутгийн өмчийн албанд ирүүлнэ.
А. Данснаас хасах эд хөрөнгийн тоо хэмжээ
Б. Балансын анхны өртөг
В. Ашиглагдсан хугацаа
Г. Ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдэл
Д. Үлдэгдэл өртөг
Е. Байгалийн гэнэтийн аюул , техникийн осолд өртсөн эд хөрөнгийн шалтгааны тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт
Ж.Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер болон бусад техник хэрэгсэлүүдийн хувийн хэрэг / ашиглалтын хугацаанд гарсан нэмэгдэл зардал/ сэлбэг агрегатуудыг шинээр тавьсан он сар өдөртэй нь бичсэн жагсаалт тээврийн хэрэгслийг техникийн комиссоор дүгнэлт гаргуулж хавсаргасан байх.
Л.Данснаас хасах болсон шалтгаан / холбогдох байгууллага байцаагчдын дүгнэлт/
М. Уг эд хөрөнгийг акталж устгах , шилжүүлэх, худалдах эсэх тухай санал
Н. Үнийн талаарх санал
      4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга байгууллагын саналыг хүлээн авч хянаад зарим эргэлтийн болон үндсэн хөрөнгийг данснаас хасах тухай асуудлыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
      5. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, аймгийн төсөвтэй шууд харьцагч байгууллагын дарга нь үндсэн хөрөнгийг данснаас хасах тухай саналаа аймгийн ОНӨ-ийн албанд ирүүлнэ.
      6. Орон нутгийн өмчийн алба уг саналыг хянаж үзээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулна.
      7. Эд хөрөнгийг данснаас хасах тухай тогтоолд дараах зүйлийг хамтатган шийдвэрлэнэ. Үүнд:
      А. Эд хөрөнгийг худалдах, эсэх худалдах үнэ
      Б. Бусад орон нутгийн өмчит этгээдэд шилжүүлэх эсэх
      В.Сэлбэг материал , хоёрдогч түүхий эд болгон ашиглах худалдах
      Г. Шууд устгах
      8. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн байгууллага нь сум байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор уг хөрөнгийг шилжүүлэх устгах, худалдах ажлыг зохион байгуулж эд хөрөнгийг данснаас хасах, орлогыг аймгийн Өмч хувьчлалын санд шилжүүлнэ.
      9. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг худалдах шийдвэр гарсан бол Төрийн болон орон нутгийн тухай хууль”-ийн дагуу зөвхөн дуудлагаар худалдана.
      10. Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг аймгийн Орон нутгийн өмчийн алба зохион байгуулна.
      11. Ашиглах хугацаа нь дууссан буюу эсвэл ашиглах хугацаа нь дуусаагүй боловч осол гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон, хоцрогдолд орсон зэрэг дуудлага худалдаанд оруулах шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн худалдан авах хүсэлтээ гаргасан байгууллага , хүмүүст худалдаж болно.
      12. Орон нутгийн үндсэн хөрөнгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн орон нутгийн өмчит бусад хуулийн этгээдэд балансаас балансад шилжүүлж болно.
      13. Эд хөрөнгө шилжүүлэн авахтай холбогдон гарах зардлыг авсан тал хариуцна.
      14. Эд хөрөнгийг акталж сэлбэг материал , хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу устгах шийдвэр гарсан бол байгууллагын захиргаа өмч хамгаалах байнгын зөвлөлтэй хамтран энэ тухай акт үйлдэн гүйцэтгэнэ.
      15. Эд хөрөнгө үрэгдэж алга болсон , техникийн осолд өртөж цаашид ашиглах боломжгүй болсон, ашиглалтын явцад эвдэрч гэмтсэн нь тодорхой этгээдийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдвол уг этгээдээр хохирлыг арилгуулж , энэ тухай акт , дүгнэлт, шийдвэрийг хавсаргасан байна.
      Гурав: Орон нутгийн өмчит хуулийн этгээд шинээр эд хөрөнгө олж авах
      1. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өмч хамгаалах байнгын зөвлөлтэй хамтран өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн хөрөнгийн жагсаалтыг гаргаж жил бүрийн 08-р сарын 1-ны дотор аймгийн Төлөвлөлт бодлого зохицуулалтын хэлтэс, Орон нутгийн өмчийн албанд ирүүлнэ.
      2. Эд хөрөнгөнд жагсаалтын тоо хэмжээ, үнэ , техникийн үзүүлэлт бусад шаардлагатай тодорхойлолтыг тусгасан байна.
      3. ТБЗ хэлтэс, ОНӨ-ийн алба нь захиалга жагсаалтыг нягтлан шалгаж зайлшгүй шаардлагатайг нь төсвийн төсөлд тусган аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн Санхүү эдийн засгийн Яаманд хүргүүлнэ.
      4. Орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь бичиг хэргийн болон аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг өөрсдөө худалдан авах бөгөөд ТБЗХэлтэс, ОНӨ-ийн албанаас хяналт тавина.
      5.Улсын Их Хурлаас орон нутгийн төсвийн татаас баталсны дараа ТБЗ хэлтэс төлөвлөгөөт санхүүгийн жилд худалдан авах үндсэн хөрөнгийн жагсаалт гарган худалдан авах үнийн саналыг аймгийн ИТХ-д оруулж батлуулна.
      6. Орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь батлагдсан төсөвт багтаан худалдан авахаар төлөвлөсөн үндсэн хөрөнгийг өөрөө худалдаж авна.
      7. Орон нутгийн өмчийн хуулийн этгээд үндсэн хөрөнгө худалдан авахдаа “ Бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг үндэслэл болгоно.
      8. Орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь хандив, тусламж, бэлэглэл өвлөх журмаар үндсэн хөрөнгө олж авбал энэ тухай аймгийн ОНӨ-ийн албанд мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр уг эд хөрөнгийг үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгана.
      9. Орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь батлагдсан төсөв , зориулалтын хүрээнд 10.0 сая төгрөгөөс дээш үнэлгээ бүхий ажил үйлчилгээ / барилгын засвар, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, тоног төхөөрөмж суурьлуулах, тээвэрлэх гэх мэт/ худалдан авах барааны үнэ 5.0 сая төгрөгөөс дээш бол тендерийн хороо байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж авна.
      10. Энэхүү журмыг зөрчиж үндсэн хөрөнгө олж авсан , данснаас хассан бол шийдвэр гаргасан албан тушаалтанд / Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль/ - ийн 82 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцно.
      
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН