Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны
      12 дугаар тогтоолын 2-р хавсралт
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНГИЙН ДҮРЭМ
1.1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчлан сэргийлэх санг байгуулж, түүний үйл ажиллагааг явуулахад энэхүү дүрмийг удирдлага болгоно.
      1.2. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байна. 
      1.3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль болон Засгийн газрын 2005 оны 2 дугаар тогтоолын хавсралтад заасан үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн аймаг сумын Сангийн дүрмийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
      1.4. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Санг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
      Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
      2.1. Сан нь аймаг, сумын ГХУС-х ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллана.
      2.2. Сангийн удирдах байгууллага нь Сангийн зөвлөл байна. Сангийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, орон тооны бус гишүүдээс бүрдэнэ. Гишүүдийн тоо 5-9 хүн байна.
      2.3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу Зохицуулах салбар зөвлөлийн дарга нь Сангийн зөвлөлийн дарга байна.
      2.4. Сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас томилно.
      2.5. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Сангийн зөвлөлийн нарийн бичгийн дарга эрхлэн гүйцэтгэнэ.
            2.6. Сангийн зөвлөл нь дараахь бүрэн эрхтэй байна.
      2.6.1. Сангийн үйл ажиллагаа болон сангийн хөрөнгөөр санхүүжих арга хэмжээний жил, улирлын төлөвлөгөө, тэдгээрийн төсвийг хэлэлцэн батлах.
      2.6.2. Сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах
      2.6.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах талаар гаргасан санал, санаачилгыг дэмжих, хөдөлгөөн өрнүүлэх
      2.6.4. Сангийн хөрөнгөөр санхүүжиж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явц , үр дүнгийн тухай тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
      2.6.5. Сангийн зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга, гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах
      2.6.6. Сангийн улирал, жилийн ажлын тайланг хэлэлцэх
      2.7. Сангийн зөвлөлийн дарга нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, сангийн хөрөнгийг энэ журмын 2.6.1-д заасны дагуу баталсан төлөвлөгөөнд заасан арга хэмжээнд зарцуулна.
      2.8. Сангийн зөвлөлийн дарга нь Сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл санхүүжилтийг нь зогсоож, Сангийн зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
      2.9. Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
      Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. 
      2.10. Сангийн зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргах ба Сангийн зөвлөлийн тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
      2.11. Сангийн зөвлөлийн хуралдааны явцын тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
      2.12.Сангийн зөвлөл нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
      2.13. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар Санг ажиллах нөхцөлөөр хангана.
      2.14. Сангийн хөрөнгийг банкинд тусгай дансанд байршуулна.
            Гурав. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах:
      3.1. Сангийн хөрөнгө нь гадаад, дотоодын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн тусламж, хандив болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
      3.2. Сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна.
      3.2.1. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчилах, тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, арилгах
      3.2.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг урамшуулах
      3.2.3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагыг шагнах, урамшуулах
      3.3. Сангийн хөрөнгийг энэ дүрмийн 3.2-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
            Дөрөв. Сангийн тайлан бусад зүйл:
      4.1. Сангийн орлого, зарлагын тайлан мэдээг сум улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор гаргаж аймагийн Зохицуулах салбар зөвлөлд, аймгийн Зохицуулах салбар зөвлөл нь улирал бүрийн дараа сарын 5-ны дотор Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд тус тус ирүүлнэ.
      4.2. Сангийн бүрдүүлэлт зарцуулалтанд аймаг, сумын ИТХ нь орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаар жил бүр баримтын шалгалт хийлгэж байна.
      4.3. Аймгийн Сангийн зөвлөл нь Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд, сумын Сангийн зөвлөл нь аймгийн Зохицуулах зөвлөлд тус тус хагас, бүтэн жилээр үйл ажиллагаагаа тайлагнана.
      Тайлагнах журмыг Монгол Улсад ГХУСАЗ-х зөвлөлийн дарга батална.
      4.4. Сангийн зөвлөл нь үйл ажиллагааныхаа тайланг энэ дүрмийн 4.3-т заасан байгууллагад тайлагнахаас гадна тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн орон нутгийн иргэдэд жил бүр мэдээлнэ. 
      4.5. Гадаад, дотоодын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс Санд оруулсан тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалтын тайланг шаардлагатай бол тухайн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж болно. 
      
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН