Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн
      2003 оны 47 -р тогтоолын хавсралт
Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ
  1. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг ашиглахтай холбогдон гарах бүхий л зардлыг тооцоолон нэг ам метр ашигтай талбайд ноогдох ашиглалтын зардлыг гаргаж 50 хувиар нэмэгдүүлсэн тоон утга нь нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийн доод хэмжээ болно.
  2. Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг, ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон эдэлгээний нормыг түрээслэх хугацаанд оногдуулан тооцож, түүнийг 20 хувиар нэмэгдүүлсэн тоон утга нь хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээ гэж үзнэ.
  3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг тухайн салбарын онцлог, байршил, орон нутагт баримтлаж буй бодлого эдийн засгийн ач холбогдол зэргээс шалтгаалан өөрчилж болно.
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН